Нэгдүгээр төв эмнэлгийн тохижилтын ажлыг шуурхай хийж гүйцэтгэхийг үүрэгдэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хотын Захирагчийн хамт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улсын нэгдүгээр […]

Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхлоо. Мөн тэмцээн өндөрлөсний дараа шагнал гардуулах ёслолд оролцож, өсвөрийн тамирчдад спортын амжилт хүсэв. Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын […]

Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. […]

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ энэ сарын 10-нд Тажикстаны багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ний урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийсэн. Ийн тус тоглолтод 1:0-ээр хожиж ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны анхны хожлоо байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн үндэсний шиглээ баг хоёр дахь тоглолтоо энэ сарын 10-нд 17:00 цагт Тажикстаны багтай МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Сонирхуулахад, 2022 оны […]

ӨВӨРХАНГАЙ: Усан спортын цогцолборын барилгын ажил 40 хувьтай байна

Арвайхээр хотод баригдаж буй Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай 5 сэлэлтийн зам бүхий тус цогцолборын барилга угсралтын ажил өнгөрөгч тавдугаар сараас эхэлсэн билээ. Тус цогцолбор нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болж байгаа юм. Усан спортын цогцолбор ашиглалтад орсноор иргэд, залуучууд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, […]

Сурагчдад хог хаягдал ангилах хичээл оржээ

Энэ намрын хичээлийн шинэ жилийн нээлтийн баяраар Бээжингийн 100 гаруй бага, дунд сургуульд хог хаягдлыг ангилан ялгах хичээл орсон талаар CCTV мэдээллээ. Тухайлбал, нэгэн бага сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын эхний өдөр байгаль орчны сайн дурын ажилтан 70 гаруй настай Жү Юэ Рү хоолны хог хаягдлаар ургамал ногоог хэрхэн бордох тухай хичээл сурагчдад заажээ. ~Сурагчдад […]

Явган хүний гарцуудыг цөөллөө

Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна. Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын […]

Чингэлтэй уул орчимд хөлбөмбөгийн талбайтай болно

Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулж байгаа билээ. Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд тус цогцолборын задгай театр нээлтээ хийсэн бол энэ сарын 8-нд хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай аж. Цаашид сагс болон гар бөмбөг, софт теннисний талбай, […]

Цэнхэр сумын хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 өрхийг нүүлгэн шилжүүлээд байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр […]

БОАЖЯ-аас харьяа газруудынхаа автомашинуудад парк шинэчлэл хийлээ

БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо. БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын […]