Энэ жил 42822 сурагч иргэний үнэмлэх гардан авна

Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” -ын ажиллагаа “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны 10:00 цагт Төрийн ордонд болно. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд нийслэлийн 800 […]

Сайд Н.Цэрэнбатын санаачилсан “НОГООН ПАСПОРТ” аппликейшн нээлтээ хийлээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай хэрэгжүүлж, Монгол орны хэмжээнд 120,000 орчим ахлах ангийн сурагчид “Ногоон паспорт” аянд нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна. Тэгвэл энэхүү гарын авлаганы цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликейшн” болгож Play store, App store-уудад байршуулжээ. Аппликейшны нээлтийг […]

Иргэд өөрсдөө гудамжны орчинг сайжруулах ажил хийлээ

“Гүүд Нэйборс” ОУТББ –ын Дархан-Уул аймаг дахь салбар болох Мангирт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь орон нутагт чиглэсэн олон олон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орон нутгийн иргэдийн санал санаачилгаар, орон нутгийн хөгжилд тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Мангирт ОНХХ нь дэргэдээ 12 гишүүнээс бүрдсэн Дархан Найрамдал хэмээх […]

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой НЭЭЛТТЭЙ хэлэлцүүлэв

Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “… Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг […]

Хуурамч эртний эд, эдлэл зарж байсан Хятад иргэдийг илрүүлжээ!

Манай улсад эртний эдлэлд гар татдаггүй хүмүүс олон бий. Иймдээ ч эртний эдлэл зах зээлд өндөр үнэ хүрдэг. Тэгвэл үүнийг ашиглаж эртний эдлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчид илрүүлсэн байна. Тодруулбал, “БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна” гэх мэдээллийн дагуу цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулахад урд хөршийн алтан шаргал […]

Жакарта хотод Монгол дуурийн үдэш боллоо

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал, дуурийн дуучин Д.Дуйнхоржав, дуучин Н.Наранбаатар нар Ж.Пуччини, […]

ТАНИЛЦ: Төвийн дүүргүүдийн Засаг дарга нар гэр хороололд ажиллах хуваарь

Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны […]

Хулсны баавгайг төрөлх нутагт нь буцаахаар болжээ

Вашингтон ДС хотын хүрээлэнгийн Бей Бей нэртэй хулсны баавгайг Хятад улсад хүргэхээр болоод байна. Энэ өхөөрдөм пандаг Хятад улс уруу хувийн онгоцоор тээвэрлэх юм. Вашингтон ДС хотын Смитсониан Үндэсний Амьтны хүрээлэнд 4 жил амьдарсан аварга хулсны баавгайг энэ долоо хоногт Хятад улс уруу хүргэх юм. Смитсониан хүрээлэнд зочлогчдын хамгийн хайртай амьтдын нэг болох Бей Бей […]

Бөхийн өргөөний “Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газар түр хаагдлаа!

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд НМХГ-аас хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус хоолны газар нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01/104 дүгээр шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон […]

САЙН МЭДЭЭ: Сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамгийн түрүүнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Нийт 33 чиглэлд 29 сургуулийн […]