Дэлхийн хамгийн баян эр эхнэрээсээ саллаа

Дэлхийн хамгийн баян эр Жефф Безос эхнэр Маккензидээ 35 тэрбум ам.доллар өгөхөөр болжээ. Ингэснээр энэ нь дэлхийн хамгийн үнэтэй салалт болж байгаа юм. Маккензи 25 жилийн өмнө экс нөхрийнхөө байгуулсан “Amazon” компанийн 4 хувийг авч үлдэх хэдий ч Washington Post сонин болон Безосын “Blue Origin” сансрын аялал жуулчлалын компани дахь өөрийн хувьцаанаас татгалзахаар болжээ. Үүнээс […]

Төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж оюутнууд жагслаа

Oюутнууд  Энхтайваны гүүрээс төв талбай хүртэл автомашины хөдөлгөөн зогсоож, тайван жагсаал хийлээ. Тэдний жагсаал хийх болсон гол зорилго нь  автобусанд зорчих эрхийг 22 биш 40 удаа болгохоор нэгдэж буйгаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн билээ. Мөн чанаргүй боловсрол, худал мэдээлэл, сургалтын төлбөрийн нэмэгдэл, ёсзүйгүй байдлыг шүүмжилсэн юм. Тодруулбал, өнөөдрийн жагсаалаар автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх, […]

44 сургууль, цэцэрлэгийн барилга барих төсөв ногдуулжээ

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн. Үүнээс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд шилжин […]

НАСА сарнаас нисгэгчийнхээ ялгадсыг авчирна

АНУ-ын сансрын нисгэгчид 50 гаруй жилийн өмнө саран дээр буухдаа хүний мөр, Америкийн далбаа зэрэг чухал баримтуудыг үлдээсэн гэдэг. Үүнээс гадна тэд сансрын аяллын турш хуримтлуулсан хог хаягдал, ялгадсаа уутанд хийж сарны гадаргуу дээр орхисон гэх мэдээлэл бий. Саяхан сэтгүүлч Брайан Ресник хүмүүс сарыг бохирдуулж үлдээсэн хог хаягдлаа дэлхийд буцааж авчрах ёстой гэсэн санааг дэвшүүлжээ. […]

“Hayabusa-2” Рюгү бага гарагийг судална

Японы сансар судлалын “Hayabusa-2” тандалтын төхөөрөмж Рюгү бага гарагийн гадаргууд тогоо үүсгэж, дотоод хэсгийг судлахаар төлөвлөж байна. Энэхүү төхөөрөмжийг Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ мэргэжилтнүүд 2014 оны сүүлчээр дэлхийгээс 340 сая километр орчим зайд оршдог Рюгү бага гараг руу илгээж байсан юм. “JAXA”-ын мэдээлснээр, бага гараг дээр тогоо үүсгэн дотоод хэсгийг судлах анхны оролдлого энэ […]

Ерөнхийлөгч 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.04.04/ Сүхбаатарын талбайд нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 2222 сурагчийн хамтаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. “Тусгаар тогтнол” шүлэг унших үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнгөрсөн жил БГД-ийн “Оюуны ундраа” цогцолборын 3333 хүүхэд “Тусгаар тогтнол” шүлгийг анх уншиж байсан. Тусгаар […]

Хоёр жилд 19 эмэгтэйг эхнэрээ болгон залилжээ

БНХАУ-ын Хэнань мужийн Чэнжоу хотын цагдаа нар улс орон даяар эрэн сурвалжлагдсан нэгэн зальтай эрийг баривчилжээ. Түүний нэр дээр 17 эмэгтэй гомдол гаргаад байгаа гэнэ. Эмэгтэйчүүдэд өөрийгөө төрийн өндөр албан тушаалтны хүү хэмээн танилцуулж, үнэтэй бэлэг сэлтээр сэтгэлийг нь татаж, гэрлээд дараа нь автомашин болон хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө, үнэт эдлэлийг нь авч зугтдаг үндсэн […]

Ё. Баатарбилэг: Яамны бус үйл ажиллагаанд сурагчдыг оролцуулахгүй

Засгийн газрын өнөөдрийн /2019.04.03/ хуралдаанаар багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр зарим шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулах, Багш нарыг орон нутгийн Засаг захиргаанаас зохион байгуулж байгаа төрөл бүрийн ажилд татан оролцуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн төгсөх ангийн сурагчид хичээл сургуулиа элдэв тэмцээн уралдаанаас болж тасалдуулахгүй байх үүднээс зохицуулалт хийхээр болжээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Дэлхийн […]

Ижил хүйстнүүдийг чулуугаар шидэж алах хууль батлагджээ

Зүүн Өмнөд Азийн Бруней улс ижил хүйстнүүдэд чулуугаар шидэж алах ял оноох заалт бүхий лалын хатуу хуулийг хэрэгжүүлэхээр болжээ. Өнөөдрөөс /2019.04.03/ хэрэгжиж эхлэх энэхүү хуульд мөн бусад төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэлүүдийг заасан байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, жишээ нь, гарыг нь тайрах шийтгэл ногдуулах аж. “Дундад зууны үеийн шийтгэл” ногдуулах болсонд тус улсын […]

“Volkswagen” автомат жолоодлоготой машинаа туршиж эхэлжээ

Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг “жинхэнэ орчинд жолоодох” туршилтыг Хамбург хотод эхлүүлсэн байна. Цахилгаан хөдөлгүүртэй “VW Golf” загварын автомашинуудыг тус бүр 11 лазер сканер, 14 камер, хэт авианы мэдрэгчүүд болон 7 радар системээр тоноглосон ба Хамбург хотын төв хэсэгт 3 километр зайд туршилт хийх ажээ. Энэхүү туршилтад оролцож буй автомашинууд нь […]