ЭМЯ: Туркийн нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа
ХӨСҮТ-д эмчлүүлж буй COVID-19 халдвартай 27 иргэнээс нэг нь эдгэрч өнөөдөр /2020-04-24/ эмнэлгээс гарчээ. Энэ хүн Турк улсын иргэн бөгөөд эдгэрснээс хойших тусгаарлалтын хугацаанд ХӨСҮТ-д байя гэсэн хүсэлт гаргасны дагуу тусгаарласан. Өнөөдөр тусгаарлалтын хугацааг дуусгаж, гэрийн тусгаарлалтад шилжлээ хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.