2020-01-03

Шинэ оны эхний өдөр 186 хүүхэд мэндэлжээ

Шинэ оны эхний өдөр Ази, Номхон далайн бүс нутагт 78,845 нярай хүүхэд төрнө гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн. Тэгвэл тус бүс нутагт шинэ оны эхний өдөр төрсөн хүүхдүүд нь дэлхий даяар төрсөн 392,078 нярай хүүхдийн 20 орчим хувийг эзэлж байна. Дэлхий даяар нийт төрөлтийн талаас илүү хувь нь найман улсад явагддаг гэсэн тооцоо бий. Тухайлбал […]

2020-01-03

Сурагчдын амралтыг сунгах хүсэлт илгээжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлжээ. Уг асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрээр “Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай […]

2020-01-03

Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй оюутнуудад сургалт оржээ

Шинэ он гарахын өмнө “Best of Mongolia” сэтгүүл, Төсөл хөгжүүлэх төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” сэдвийн хүрээнд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй 100 оюутанд сургалт зохион байгуулжээ. Уг сургалтын хүрээнд “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн оюутан, залуусыг хамруулж хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, соён гэгээрүүлэх сургалт […]

Иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд ҮНЭГҮЙ хамрагдана

Монгол Улсын бүх иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд үнэгүй хамрагдана. Эрт илрүүлгийн талаар хуулийн заалтууд: 351 дүгээр зүйл. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо -351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд хамруулна: -351.1.1.дөч, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт […]

2020-01-03

21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн […]

2020-01-03

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлагдлаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна. ЗОРИЛГО: 1992 онд баталсан Ардчилсан, шинэ Үндсэн хууль болон 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдлыг уран сайхны нийтлэл, нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд таниулах, сурталчлах, Үндсэн хуулиа сахин биелүүлэх, дагаж […]

2020-01-03

“МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн цахим хуудсаар хамт олныхоо нэрийн өмнөөс эрхэм Таньтай мэндчилж байгаадаа баяртай байна. 1956 оны 6 дугаар сарын 1-нд Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч 1956 оны 7 дугаар сарын 7-ны өдөр буюу Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөхөн Бөхөг цагаан толгойгоос Ховд, Хөвсгөл, Дорнодын чиглэлд “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн […]

2019-12-31

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн ирэх 2020 оны […]

2019-12-31

Богдхан амралт- Ар зайсангийн гудамж чиглэлд автобус явна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн нийтийн Тээврийн үйлчилгээний Ч:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна. Тухайн чиглэлд зургаан дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна. Энэ чиглэл нь нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй […]

2019-12-31

Өнөөдөр Төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш, баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэх юм. НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. […]