С.Амарсайхан: Хил нээх асуудлыг 6-р сарын эхэн хүртэл хойшлуулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж байна. /2021-05-05/ УОК-ын дарга С.Амарсайхан, Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм. Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл […]

Б.Жавхлан: Вакцины хос тунгаа хийлгэсэн иргэнийг 50,000 төгрөгөөр урамшуулна

Сангийн сайд Б.Жавхлан вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр Засгийн газраас хоёр төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг зарлалаа. /2021-05-05/ Тодруулбал, вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авах бол вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдэд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор болжээ. Сангийн сайд Б.Жавхлан, “Вакцин сайн дурынх боловч КОВИД-19 цар тахал нь дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачсан. Иймд вакцинаа хийлгэх нь […]

2021-05-05

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван ХӨТӨЛБӨР хэрэгжинэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах […]

2021-05-05

ЭМЯ: Шинээр 1.128 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа. 1,128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 1,042 нь Улаанбаатар хотод 82 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. […]

2021-05-05

БАЯНХОНГОР. Зэвсэгт хүчний алба хаагчид малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэв

Зэвсэгт хүчний алба хаагчид цаг агаарын хүндрэлийн улмаас авто зам, даваа хаагдаж, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байсан зарим аймгийн сумдын иргэдэд тусламж хүргэв. Тухайлбал, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн Онцгой байдлын газартай хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг, Бууцагаан, Заг, Жаргалант, Баянбулаг сум руу зам, гарц гаргаж, малчдад эрүүл […]

2021-05-05

БАЙРШИЛ: Өнөөдөр ВАКЦИН хийх цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

2021-05-05

ЭЕШ-ын цахим бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 25-нд орон даяар зэрэг эхэлсэн. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байгаа тул Ерөнхий боловролын сургуулийг энэ онд төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол […]

2021-05-05

499 автомашины QR кодыг цуцаллаа

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна. Улмаар нийслэлийн хэмжээнд хөл хориог чангатгаж, ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм. Гэвч хөл […]

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь […]

2021-05-04

Яаралтай тусламжийн зориулалттай НИСДЭГ ТЭРЭГ Францаас ирлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон. Тэгвэл өчигдөр /2021-05-03/ агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн […]