2021-04-01

Өнөөдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 01. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 19. Бархасвадь гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг […]

2021-03-31

Ховд аймагт “Ковид19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /2021.03.31/ 12 боллоо. Анхны тохиолдлын явсан маршрут, хавьтагчдын тоо олон байгаа учраас халдварын тоо цаашид илүү нэмэгдэх магадлал өндөр байна хэмээн аймгийн Засаг дарга мэдээлжээ. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу тандалт судалгаа хийж, ойрын хавьтлын иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Халдвар тархсан […]

2021-03-31

ЭЕРЭГ: Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмчид 500 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Үүнд шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. […]

2021-03-31

ЗГ: Төр болон хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулна

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин“-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Тодорхой зохицуулалт хийх зорилгоор: Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг […]

2021-03-31

ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд үйл ажиллагаа нь хязгаарлагдах салбар

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. 04 дүгээр сарын 03-18-ны хооронд:  Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын […]

2021-03-31

Нислэгээр шалган баталгаажуулах шинэ цогц системийг нэвтрүүлэв

Монголын Улсын иргэний нисэхийн салбарт техник технологийн шинэчлэлт тасралтгүй хийгдсээр байна. Агаарын навигацийн үйлчилгээний газар, түүний харьяа Нислэгийн журам боловсруулалтын албаны инженер, техникийн ажилтнууд, Холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийг нислэгээр шалган баталгаажуулах зориулалт бүхий АНУ-ын Airfield Technology компанид үйлдвэрлэгдсэн AT-940 загварын хэмжилт, тохируулгын цогц системийг шинээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх туршилт, шалгалтыг амжилттай гүйцэтгэлээ. Монголын […]

2021-03-31

Зэвсэгт хүчний 362 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай залуу салаан даргадаа зодуулан хүнд гэмтэл авч, улмаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч эмчилгээ хийлгэх боломжгүй байсаар өнгөрсөн шөнө нас барьсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Н.Отгонбаярыг […]

Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй. Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим […]

2021-03-31

БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021-03-31/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай, 4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг […]

2021-03-31

Наро Банчэн Данзанлхүндэв гэгээн өнөөдөр 28 нас хүрч байна

Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтний 28 насны төрсөн өдөр өнөөдөр /2021-03-31/ тохиож байна. Наро Банчэн гэгээн Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяны их үйлсэд сүсэгтэн олноо уриалан оройлон оролцдог бөгөөд тэрбээр “Наро Банчэн хутагт” санг үүсгэн байгуулсан. Ташрамд дуулгахад, Наро Банчэн гэгээн өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах […]