НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо

Энэ сарын 11-нээс шилжих Бэлэн байдлын зэргийн хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо. Ингэснээр нийслэлийн хэмжээнд аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэхүү дата баазыг ашиглан төлөвлөлтөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг дата баазыг мөн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор […]

2021-02-09

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит  газрыг 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 185 дугаар тогтоолоор байгуулжээ. Уг тогтоолоос үзвэл тус төв нь төрийн өмчийн үйлдвэрийн хэлбэртэй байхаар зохион байгуулагдсан боловч аж ахуйн тооцоотой газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын алинд ч хамаарах талаар нарийвчлан тодорхойлоогүй ажээ. Ийнхүү байгуулагдахдаа тус төвийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тодорхойлоогүй учраас дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг Жижиг, […]

2021-02-09

Залуусын анхаарлыг татсан хатагтай хэн байв

Амралтын өдрөөр гарсан The Apprentice Mongolia шоу нэвтрүүлгийн дугаарт үзэгчдийн сонирхолыг Монполимент группын ТУЗ-ын дарга Н.Мөнхнасан хамгийн ихээр татжээ. Тус нэвтрүүлэг гарсан даруйд түүний талаар сошиал орчинд чамгүй ихээр бичин олны танил гэх залуус тус эмэгтэйн туслах, ажилтан болох саналаа илэрхийлэн хошигнож байлаа. Жишээ нь нийгэмд өөрийн дуу хоолойг хүргэж чадварлагаар хүргэж яваа сэтгүүлч Л.Лодойсамбуу […]

2021-02-09

Хошууч Г.Ганбаатар “Аймгийн аварга ажилтан”-аар тодров

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Г.Ганбаатар 2020 оны “Аймгийн аварга ажилтан”-аар шалгарлаа. Гал сөнөөгчөөөр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа гамшиг, ослын 345 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 1350 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 3,9 тэрбум төгрөгийн […]

2021-02-09

УОК: Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй

УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг хуралдав. 2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ. Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан […]

2021-02-08

Төрийн дээд цол, одон медалиар шагнагдсан эрхмүүдтэй танилц

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Үндэсний үнэт зүйл болсон уламжлалт мал аж […]

Ж.Сандагсүрэн: Шахмал түлшнээс дээж авч шинжлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар ирэх пүрэв гарагаас нийслэлд тогтоох хатуу хөл хорионы үеэр хэрэгжүүлэх арга хэмжээ,  түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “УОК, НОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог зохион байгуулах ажилд Нийслэлийн […]

2021-02-08

Нэвтрүүлэгч С.Чимгээ МУСГЗ цол тэмдгээр шагнагдлаа

Монголын телевизийн акулуудын нэг, салбарынхаа нүүр царай, сор нэвтрүүлэгч С.Чимгээ МУСГЗ цол тэмдэг хүртлээ. МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхлүүлж, өөрийн дуу хоолойгоо монголчуудын сэтгэлд хоногшуулж чадсан “Цагийн хүрд”-ийн С.Чимгээ өдгөө өөрийн нэрээр шоу нэвтрүүлэг хийж, “Mongol HD” гэх их айлд харъяалагдаж буй.

Есөн дүүргийн онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой […]

2021-02-06

Наран туул худалдааны төв 12нийг хүртэл ажиллана

Нарантуул ОУХТөв, Баялаг-Ундраа худалдааны төв нь 2021.02.09-ны Мягмар гарагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж 2021.02.12-02.16 ны өдрүүдэд амарна. Мөн УОКомиссын шийдвэрийн дагуу 2021.02.17-ны өдрөөс эхлэн Баялаг-Ундраа худалдааны төв болон Өргөтгөлийн бөөний худалдааны төвийн зөвхөн хүнсний худалдааны хэсэг ажиллах болсон тул иргэд та бүхэн дээрхи хугацаанд өргөнөөр үйлчлүүлнэ үү. Нарантуул ОУХТ, Баялаг-Ундраа худалдааны төв