2020-08-19

Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг болно

“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилт тусгагдсан. Энэ хүрээнд ХНХЯ нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг түргэн шуурхай хүргэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрд байгаа иргэний мэдээллийг […]

2020-08-19

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын барилга төлөвлөгөөний дагуу явагдаж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6км төмөр замын барилгын ажил чанар стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу явагдаж байна. Өнөөдрийн байдлаар (2020.08.17) газар шорооны ажил 98.29%-ийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86%-ийн гүйцэтгэлтэйгээр 58.5 км төмөр зам тавигдаад байна. Төслийн хэмжээнд баригдах 27 гүүр 67.96%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барин, […]

2020-08-19

Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 19, 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй, ил задгай хүнсний ногоо, жимс, ахуйн бараа худалдаалж буй 5 машин, 7 иргэний үйл ажиллагааг зогсоож нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүллээ. Иргэд ил задгай, машинаас худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авч өөрсдийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын […]

2020-08-18

Цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд “автомашины парк шинэчлэл” хийлээ

Цагдаа, онцгой, түргэн тусламжийн байгууллагынхны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах асуудалд анхаарч байна. Тэгвэл өнөөдөр /2020-08-18/ Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар автомашинуудыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө. ~Цагдаа, эрүүл мэндийн байгууллагууд “автомашины парк шинэчлэл” хийлээ~ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай албанд 92 авто машин, ХӨСҮТ, […]

2020-08-18

Б.Жаргалсайхан: Хөнжилдөө таарсан хөөрхөн зүйлүүд бариад байвал аялал жуулчлал хөгжинө

Цахим орчинд асуудал дагуулсан Хэнтий аймагт сүндэрлэж буй “Андлалын өргөө”-ний талаар Б.Жаргалсайхан цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрээр, “Баруун дөрвөн зам дээр хоёр автобус мөргөлдчихсөн юм шиг, аль эсвэл хорооллын бааранд хоёр бацаан зөрөх гээд байгаа юм шиг зодолдох гээд байна уу гэж “Андлалын өргөө”-г шүүмжилж, егөөдөж болно. Засгийн Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж Ерөнхий […]

ОХУ-ын багш нар, орон нутгийн сургуулиудад ажиллана

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Е.Д.Стасовагийн нэрэмжит «Интердом» олон улсын боловсролын төвтэй орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах тухай гэрээг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа. Орос хэлийг гадаад хүнд заах мэргэжилтэй, энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан 6 орос багш Монгол Улсад нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд багш нарыг ОХУ-ын Гэгээрлийн […]

2020-08-18

ХЭНТИЙ: Бүх малчин өрхийг хадлан авах боломжоор хангав

Хэнтий аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн, Сумдын ИТХ, Засаг дарга нартай уулзах уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Үүнээс онцолбол, тэрбээр Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврын дуулгаж Монгол Улсын […]

2020-08-18

SARS-COV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV2 вирусын эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай танилцлаа. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг энэхүү оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган аваад байна. […]

2020-08-18

Хэнтий аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Хэнтий аймагт Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн эхэллээ /2020-0817/. Тус зөвлөгөөн Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймгийн албан байгууллагын дарга нарыг хамруулсан 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй болж байна. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нээж, […]

2020-08-14

Энэ сарын 17-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ

Дугаарын хязгаарлалтын талаар Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн алба хамтран /ТЦА/ өнөөдөр /2020.08.14/ мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.ДАВААЖАРГАЛ: -НИТХ-ээс тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу Засаг дарга тогтоодог болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан өнөөдөр […]