2019-11-22

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат удирдаж хийлгэв. Хуралдааны эхэнд Цэцийн нийт […]

2019-11-22

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан АЛТАН ГАДАС одон хүртээлээ

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын […]

2019-11-22

Санхүүгийн зохицуулах хорооны даргад Д.Баярсайханыг томиллоо

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэн, энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, […]

2019-11-21

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр “Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад […]

2019-11-20

Сайд Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн захидлыг гардуулав

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав. Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын […]

2019-11-20

ПАРИС: Ё.Баатарбилэг Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болж буй НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна. Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, […]

2019-11-15

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мэдээлэл хийнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод буцаж ирлээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийнэ гэж Үндсэн хуулийнцэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2019-11-13

Цэцийн дарга Д.Одбаярыг 7 сая воноор торгох шийдвэр гарчээ!

БНСУ-ын Инчеон хотын прокуророос өнөөдөр /2019.11.13/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт 7 сая воны торгууль төлөх шийтгэл оноожээ. Инчеон хотын Цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр Д.Одбаярын хэргийг тус улсын Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд бусад ижил төстэй хэргүүдийн жишгээр торгуулийн арга хэмжээ авсан гэв. Мөн хилийн хоригийг нь […]

2019-11-08

Монгол Улсаас Шанхай хотод Ерөнхий консулын газар нээв

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын нээлтийн ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Жөү Ли Мин болон Шанхай хотод суугаа Люксембургийн Ерөнхий консул бөгөөд Шанхай хот дах консулын газруудын ахлагч […]

2019-11-06

Элчин сайд Масато Такаокаг эх орондоо бүрмөсөн буцахтай холбогдуулан уулзав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаокаг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбоотойгоор хүлээн авч уулзав. Элчин сайд Масато Такаока манай улсад 2016 оны арванхоёрдугаар сард томилогдсон бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Ирак улсад Элчин сайдаар, Австралийн Сиднейд консулаар ажиллаж байсан туршлагатай дипломатч […]