ШУУРХАЙ: Зээлийн төлбөрөө 90 хоногоор хойшлуулах боломжтой боллоо
Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 90 хоногоор хойшлуулах эрх зүйн боломжийг нээсэн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр /2020-03-18/ танилцуулав. Дээрх шийдвэрийг өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан байна. Ингэхдээ Банкны активын ангиллын журам, Зохисгүй харилцааны журамд өөрчлөлт оруулснаар зээлийн нөхцөлийг хөнгөлөх, зөөллөх боломж байна гэж үзсэн […]