Мөсөнд авиралтын Ази тивийн аваргаар ОУХМ Н.Хэрлэн шалгарлаа
Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнийг зориод байгаа билээ. Нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн Чонгсоны дэлхийн цомын тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн давхар явагдахаараа онцлог. Өнгөрөгч 2018 онд тус хотод болсон тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг […]