Германд жолоочгүй нисдэг таксийг туршжээ

Германы “Lilium” компани 5 хүний суудалтай, жолоочгүй нисдэг таксийг олон нийтэд танилцуулсан нь дэлхий дээрх ийм төрлийн анхны техникийн бүтээл боллоо. Компанийн төлөөлөгчийн ярьснаар, таксины загварыг анх удаа туршиж үзэхэд уг такси бие даан эгц дээшээ хөөрч, агаарт тогтсоныхоо дараа газардсан байна. Цахилгаанаар ажилладаг уг аппарат цагт 300 км зайг туулах чадвартай гэнэ. “Lilium” компанийг үүсгэн байгуулагч […]

Германд “троллейбус” маягийн ачааны машинд зориулсан анхны хурдны зам нээгджээ

Ачааны машин нь дизель түлш шатааснаар агаар бохирдуулж, хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг. Тиймээс Германы засгийн газар хувийн компанитай хамтран ачааны машинуудын хор хөнөөлийг бууруулах шийдэл боловсруулжээ. Өчигдөр буюу Мягмар гарагт тус улс “гибрид” хөдөлгүүртэй ачааны машинд зориулсан анхны 10 км урт хурдны замыг нээсэн байна. Сиеменс компанийн хөгжүүлсэн eHighway систем нь “гибрид” хөдөлгүүртэй ачааны машинуудад зориулагдсан […]

Японд дэлхийн хамгийн хурдан галт тэргийг туршиж эхэллээ

Японы дэлхийд алдартай Шинкансен хурдан галт тэрэгний ALFA-X нэртэй шинэ хувилбарын гурван жил үргэлжлэх туршилт Баасан гарагт эхэлсэн байна. Уг суман галт тэрэг нь цагт 400 км хүртэл хурдлах чадвартай байхаар зохион бүтээгдсэн юм. 2030 он хавьцаа үйлчилгээнд нэвтрэх үедээ бодит хурд нь 360 км/цаг хүрэхээр төлөвлөгджээ. Туршилтыг Сендай, Аомори хотуудыг холбосон 280 км урт […]

“Amazon”-ы тэргүүн Жефф Безос саран дээр үлдэнэ

Америкийн “Amazon” болон “Blue Origin” компанийн тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух сансрын аппаратын загварыг Вашингтон хотод танилцуулжээ. Энэ тухай телевизийн “ABC” суваг пүрэв гарагт мэдээлсэн байна. “Сар руу буцаж очих цаг нь болсон. Энэ удаад тэнд үлдэхээр очно” гэж Безос танилцуулах үйл ажиллагааны хаалтын үеэр сэтгүүлчдэд, сансрын салбарын мэргэжилтнүүдэд мэдэгджээ. Тэрбээр манай гарагийн […]

Сар болон Ангараг дээр буух сургалтыг Оросууд хийж байна

2019 оноос Сар болон Ангараг гариг ​​дээр буухад Оросын сансрын нисгэгчдийг бэлтгэж эхлээд байна. Тэд өнгөрсөн оны сүүлээр “Eurocopter AS350” хэмээх өндөр хурдны онгоцыг авсан бөгөөд энэ нь гариг хооронд явах нисгэгчдэд зориулсан технологитой байдаг аж. ОХУ-ын баатрын хэлснээр, энэ нь сансрын нисгэгчид зөвхөн “агаарын хөлөгт хяналт тавихаас гадна босоо чиглэлийн нисэх онгоцны буудал, буух […]

Фэйсбүүкийн загварыг шинэчилжээ

“Facebook” компани нийгмийн сүлжээний аппликэйшнийхээ “Events” болон “Groups” функцийн загварыг шинэчиллээ. Энэхүү функц нь амжилттай хэдий ч шүүмжлэл дагуулаад байсан юм. Мөн энэ нь тус компанийн хувьд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг дээшлүүлэх, хувийн харилцааг хамгаалахад анхаарсан алхам болж байна. Ингэснээр “Events”, “Groups”-ийг ашиглаж байгаа хэрэглэгчид өөрт хамаарагдах хувийн мэдээллүүдийг л сонгон авч, унших боломжтой болж […]

“Хаяабуса 2” хөлөг Рюгу гариг руу дахин тэсэлжээ

Манай дэлхийгээс 290 сая орчим километрийн алсад байгаа Рюгу нэртэй астероидын дэргэд Японы “Хаяабуса 2” хөлөг 2018 оны зургадугаар сараас хойш ажиллаж байгаа билээ. “Хаяабуса 2” хөлөг Рюгугийн хөрс, чулуулгийн дээжийг дэлхийд авчрахаар ажиллаж байгаа. Уг биет нарны аймаг үүсэн бий болж байх цаг үеэс хойш олон тэрбум жил хөндөгдөөгүй тул хэвлийдээ асар их нууц […]

Дроноор хиймэл бороо оруулсан байна

Хиймэл бороо оруулах туршилтад дрон ашигласан тухай БНСУ-ын Засгийн газраас пүрэв гарагт мэдээлэв. Солонгосын агаарын орон зайн судалгааны институт болон Цаг уурын шинжлэх ухааны үндэсний институтийн мэргэжилтнүүдийн хамтран явуулсан туршилтад 200 килограмм жинтэй “TR-60” дроныг ашиглажээ. Уг туршилтыг нийслэл Сөүл хотоос 470 километр зайд оршдог Гохюн нислэгийн төвийн агаарын орон зайд явуулсан байна. Агаарт таван […]

Технологи хөгжих нь сайн ч, нөгөө талаар…

Хиймэл оюун ухааны хөгжил дэлхий ертөнцөд асар хурдтай нэвтэрч орж байна. Үүний нэгэн жишээ бол саяхан Хятад улс видеон дээрх хүний дүрсийг өөр хүнийхээр сольсон явдал. Тэгвэл Хятадын хууль тогтоох байгууллага видеон дээр хүмүүсийн нүүрийг өөр хүний нүүрээр сольж, эвлүүлэх чадвартай хиймэл оюун ухааны технологийг эрсдэлтэй гэж үзжээ. Энэ асуудлаар Хятадын Ардын их хурлын холбогдох байнгын хороо хэлэлцэж […]

Уян дэлгэцтэй утас шаардлага хангасангүй

Дэлхийд анхны гэгдэж байгаа Самсунг Электрониксийн нугардаг дэлгэцтэй “Galaxy Fold” ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-нд буюу Баасан гарагт худалдаанд гаргах гэж байсан юм. Гэвч техникийн асуудлаас үүдэлтэйгээр худалдаанд гаргах хугацааг хойшлуулж байгаагаа өчигдөр Самсунг компани зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын технологийн сэтгүүлчид туршилтаар хүлээж авсан шинэ загваруудын дэлгэц эвдэрч эхэлснийг […]