Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар урилгаар оролцсон юм. Тэрбээр энэ үеэр “Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагааг дэмжих ажлууд ус, агаар шиг хэрэгтэй байна. Бизнесийн эрхлэгчид хүнд нөхцөлд орсон. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцаж, Улаанбаатар хотын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, бизнесийг […]

Монголын Хөрөнгийн биржид 2.6 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр /2021-05-06/, энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1,082,917,832.83 төгрөгийн үнийн дүн бүхий 2.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Монгол шевро” (MVO+14.98%) болон “Мон-Ит Булигаар” ХК (MBG+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монноос” (MNS-12.60%) […]

ОРХОН. Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн ЦОГЦОЛБОР байгуулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон […]

З.Мэндсайхан: “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгоход бэлэн болсон

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дараах тодруулгыг авлаа. -Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох ажил хэзээнээс эхлэх вэ? -Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн […]

Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2021-04-28/ “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталжээ. Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох […]

ТАНИЛЦ: Иргэдийн нийт хадгаламжийн 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг

    Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг жендерийн тэгш байдалтай уялдуулан тооцон гаргаж байгаа олон улсын жишгээр Монголбанк банкны салбарын гол үзүүлэлт болох иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үзүүлэлтийг хүйсээр ангилсан тоон мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. Банкуудын 2020 оны эцсийн байдлаарх иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, эдгээрийн дансны тоог үндсэн данс эзэмшигчийн хүйсийн ангиллаар болон байршлаар гаргаж эмэгтэй […]

Ажлын байр дэмжих зорилгоор 525.6 тэрбум төгрөгийг, 7.356 зээлдэгчид олгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, /2021-04-14/ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцжээ. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны […]

“Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө

Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээлд гарган 2016 онд арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг манай улс энэ сарын 6-ны өдөр төлжээ. ~”Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө~ Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын […]

Өнөөдрөөс иргэдийн дансанд 300,000 төгрөгийг шилжүүлж эхэлнэ

Энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн “улаан” түвшинд шилжих шийдвэр гаргав. Уг шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар сэтгүүлчдийн асуултад хариулав. -Иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэгийг хэзээнээс олгох вэ? -Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 3.3 сая хүн тус бүрийн […]

ЗГ: Ажлын байр дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөг олгов

Засгийн газрын өнөөдрийн /2021-04-07/ ээлжит хуралдааны дараа дараах мэдээллийг өглөө. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. ~Ажлын байр дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөг олгов~ Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, […]