Сэлэнгэ аймаг Ерөө суманд уурхайд ажиллахаар ирсэн иргэнээс коронавирус илэрлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байна. Энэ үеэр Сэлэнгэ аймгаас холбогдох мэдээллийг танилцуулсан бөгөөд “Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компани 2021 оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан […]