ТАНИЛЦ: Зургаан улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Засгийн газар хоорондын оюутан солилцох гэрээний дагуу Болгар, Вьетнам, Казахстан, Куба, Лаос, Румын Улсад 2021-2022 оны хичээлийн жилд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. • Куба Улсад анагаах ухааны чиглэлээр 1 оюутан, • Болгар Улсад Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврын түвшний сургалтад 3 оюутан, магистрын түвшний сургалтад 4, докторын түвшний сургалтад 1 оюутан, • Вьетнам […]

ТАНИЛЦ: Хамгийн бүдүүлэг жуулчидтай орнуудыг ХЯТАД тэргүүлэв

     Их Британид төвтэй зах зээлийн судалгаа, дата анализ хийдэг “YouGov” байгууллагаас аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн 26 орны иргэдийн дунд санал асуулга явуулж, ямар орноос ирсэн жуулчдад таагүй ханддаг болохыг нь дүгнэжээ. Уг судалгаанд нийтлэг анзаарагдсан зүйл гэвэл олуулаа зорчдог, аль болох хямд үйлчилгээг сонгодог жуулчдад нутгийн иргэд дургүй байдаг нь харагдсан байна. […]

ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулж туршихад 11-13 насныхан түлхүү ханджээ

ЕБС-д дэргэдээ сэтгэл зүйч ажиллуулах хүсэлт ихээр ирүүлж байгаа учир БШУЯ-ны төлөөлөл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж санал солилцлоо. 1992 оноос хойш сэтгэл зүйч мэргэжлээр МУИС-ийг 600 орчим оюутан төгсөн гарсан бол тэдний 50-55 хувь нь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байна. Харин МУБИС-ийг энэ мэргэжлээр 2200 орчим оюутан төгсөж тэдний 36 хувь нь мэргэжлийн ажлаа хийж […]

Хуримтлал үүсгэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлд!

Гэнэтийн мөнгөний шаардлага хэзээ ч гарахгүй юм шиг л бид өдөр бүрийг урсгалаар нь өнгөрүүлдэг. Түрийвчинд мөнгө байвал үрнэ, байхгүй байвал аргална, эсвэл хэн нэгнээс зээлнэ. Гэтэл нэг л өдөр нөүтбүүк маань шатах, машин маань гэнэт тар тар хийж эхлэхэд бид таарч болох эрсдэлүүдэд бэлдэх хэрэгтэй байснаа ухаардаг. Гэсэн ч тэрүүхэн үедээ “За одооноос л […]

Монгол-Энэтхэгийн ЗГ хоорондын төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ гэв

Сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /221-03-16/ Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг олгосонд талархаж буйгаа илэрхийлээд, Энэтхэгээс вакцин авахад Элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. Тэрбээр, […]

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН НҮХЭН ЖОРЛОНГ БҮРЭН ӨӨРЧИЛНӨ

Улсын хэмжээнд 819 сургууль болон сурагчдын дотуур байр, 226 цэцэрлэг модон жорлонтой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солиход зарцуулагдах 100 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс шийдвэрлэхээр болсон билээ. /2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтад “төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, […]

Өнөөдрөөс багш нарыг вакцинжуулж эхэллээ

Монгол Улсад “COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм. ~Өнөөдрөөс багш нарыг вакцинжуулж эхэллээ~ Тодруулбал, Баянгол дүүрэг 5405, Баянзүрх дүүрэг 8189, Багануур дүүрэг 823, Багахангай дүүрэг […]

Сургалтын хоцрогдлыг арилгахад гадаад орны “САЙН” туршлагаас хэрэгжүүлнэ

Сургууль, цэцэрлэг нээх үед авах арга хэмжээ, сургалтын хоцрогдлыг багасгахад чиглэсэн хариу арга хэмжээ сэдэвтэй бүс нутгийн туршлага хуваалцах цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн төв болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. ~Сургалтын хоцрогдлыг арилгахад гадаад орны “САЙН” туршлагаас хэрэгжүүлнэ~ Энэхүү цахим уулзалтаар сургууль, […]

“Ном”-д шимтэх 11 шалтгаан

       Боловсрол мэдлэгтэй хүмүүс ном уншаарай гэж захидаг, амжилттай яваа эрхмүүд амжилтын нууц аа НОМ хэмээн хариулдаг, аав ээж минь номын сайн сайхныг магтдаг. Гэвч тэдгээр хүмүүс ЯАГААД? гэдгийг тайлбарлалгүй сайхан гэдэг үгээр халхлаад л өнгөрдөг нь нууц биш. Тэгвэл НОМ унших 11 шалтгааныг танд тоочьё. ТӨВЛӨРӨХ ЧАДВАР ХӨГЖДӨГ Ном унших хамгийн тохиромжтой […]

Төрийн өмчийн зургаан их сургууль хөтөлбөрийн давхардалгүй болно

Төрийн өмчийн зургаан их сургууль болох АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталгаажуулсан юм. Төрийн өмчийн зургаан их сургууль ийнхүү хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлж, төгсгөхгүй болж байна. Цаашид нэг нэгнээ нөхөх […]