НИТХ: ХУД, СХД, Налайх гэсэн дүүрэгт 17 хороо нэмэхээр боллоо

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх гээд гурван дүүргийн хороодыг хэсэгчлэн хувааж, нийтдээ 17 хороо нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хэлэлцэн Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байх шийдвэрийг НИТХ-ын […]

Нийслэлийн 152 хороодод Соёлын элч ажиллуулна

“Нийслэлийн Соёлын элч” ажиллуулах журмын төслийн танилцуулгыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хийлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр […]

Энэ долоо хоногийн сүүлээр бороошно

2019 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв / Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороошно / Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн […]

“Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгт 21952 эд зүйлс цугларч 7320 орчим иргэнд хандивлалаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/143-р тушаалын дагуу дүүрэг бүр  Засаг даргын Захирамж гарган  “Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг ням гаригийн 11.00-17.00 цагт дүүрэг бүрт зохион байгууллаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,  бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ […]

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг  зохион байгуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн […]

НЭГ ХҮНД НООГДОХ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ 2020 ОНД ТАВАН АМ МЕТРТ ХҮРГЭНЭ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг сонсох байлаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2019 онд хийсэн ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хийсэн бол тохижилтын чиглэлээр хийж буй ажлын танилцуулгыг Тохижилтын асуудал […]

“Азийн ардын урлагийн их наадам” маргааш эхэлнэ

Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байна. Энэ хүрээнд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг  Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран  авжээ.  “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо ирэх сарын 12-16-ны  зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Наадамд Малайз, БНХАУ, Япон, […]

Төв талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтыг мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтийн оролцоотой шинэчлэх, шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлох зорилгоор зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явууллаа. Уралдаанд нийт 16 баг оролцож, шинэлэг, бүтээлч олон санааг дэвшүүлсэн бүтээл ирүүлжээ. Уралдаанд оролцож буй […]

Монгол эр хүний үүрэг хариуцлагын лекц 400 хөвгүүдэд уншина

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 400 эрэгтэй сурагчид Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, төлөвшлийн талаар лекц, цуврал арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер, ахмад Ц.Энхтайван “Жил бүр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулдаг. […]