Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав

Дэлхийг түгшээж буй COVID-19 цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал. БНХАУ-д коронавирусний тархалт нэмэгдэж байх үед МУ-ын Засгийн газар, хил залгаа Өмнөговьчууд бид өөрсдийн боломж нөөцөө дайчлан хандив дэмжлэг үзүүлсэн. ~Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав~ Тэгвэл БНХАУ-ын Баяннуур хотоос хил залгаа Өмнөговьчуудад 42000 ширхэг нэг удаагийн амны […]

ХӨВСГӨЛ: Галд хурга, ишгээ алдсан харамсалтай хэрэг гарчээ!

Хөвсгөл аймагт өвөлжөөний хашаа, төлийн пүнз шатсаны улмаас малчин айл хурга, ишгээ алдсан харамсалтай үйл явдал болжээ. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Шувуут багийн “Шувуутын-Ам” гэдэг газарт тус багийн харьяат малчин Б-ын өвөлжөөний хашаа, төлийн хоёр пүнз, 38 хурга, 21 ишиг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 14-ний өдрийн 09:15 цагт ОБЕГ […]

Улирал бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ

Коронавируснмй халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 951 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийг улирал бүр хийж байхаар тогтжээ. Мөн гэр хорооллын […]

Хачигт хазуулсны дараа ямар шинж тэмдэг илрэх вэ?

Дэлхийд хачгаар дамжин халдварладаг 25 халдварт өвчин бүртгэгдсэн байдаг. Монголд дараах 3 төрлийн өвчлөл бүртгэгдэж байна. Хачигт энцефалит Хачигт риккетсиоз Хачигт боррелиоз Хачигт хазуулснаас хойш 1-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.

МҮОХ-оос олон талт цахим үйлчилгээг эрчимжүүлнэ

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны ажилтнууд өнөөдөр /2020-04-13/ цахимаар хуралдлаа. Хурлаар үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдаж тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхогчид, олон нийтэд чиглэсэн видео контентуудыг бэлтгэн хүргэх, цахим уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг эрчимжүүлэхээр санал бодлоо солилцов. Ирэх долоо хоногт МҮОХ-ны тамирчдын […]

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал маргааш хуралдана. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг […]

САЙН МЭДЭЭ: Баянхошууны 11000 өрх төвийн дулаанд холбогдоно

Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн […]

АНХААР: Хачигт халдварын идэвхжлийн үе ирж байна

Хачигт халдварын идэвхжлийн үе ирж байгаатай холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх; Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях; Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, […]

ЧИЛИ: Коронавирусийн халдварын тархалтад хэд хэдэн арга хэмжээг авч байна

Чилийн Бүгд Найрамдах Улсын Боловсролын сайд Раул Фигероа коронавирусний тархалтын үед үүссэн нөхцөл байдалд хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хэрхэн хангаж байгаа талаар болон танхимын сургалтын үйл ажиллагааг буцааж нээхэд ямар бэлтгэл ажил хийж байгаа талаар ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЮНЕСКО-гийн цахим хуудаст байршуулжээ. Тус улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны […]

Халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж, бахардааж хөнөөсөн ЗӨРЧИЛ гарчээ

Улаан номонд орсон нэн ховор амьтан болох халиун бугын эврийн түүх нэрийдлээр хөөж үргээх, бахардааж алах, эвэр түүхий эдийг худалдаж авах зөрчил Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хайрхандулаан, Бүрд сумдад гарсныг орон нутгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна. БОАЖ-ын Сайдын 2017 оны А/97 дугаар тушаалаар жил бүрийн 3 дугаар […]