Намьяанжүгийн гудамжны явган хүний хоёр гарцыг хаажээ!

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тодруулбал, явган зорчигчдын аюулгүй байдлыг нүхэн болон гүүрэн гарц 100 хувь хамгаалдаг бол гэрэл дохиотой гарц 75 хувь хамгаалдаг байна. Харин гэрэл дохиогүй явган хүний гарц явган зорчигчдын аюулгүй байдлыг 25 хувь хамгаалдаг […]

Шинээр ЦАХИЛГААН АВТОБУС үйлчилгээнд явна

Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч […]

Багийн засаг дарга нар сургалтад хамрагдлаа

Дундговь аймгийн  2019 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Хүн ам, орон сууцны 2020 оны бэлтгэл ажлыг хангах зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Статистикийн хэлтэс хамтран энэ сарын 22, 23-ны өдрүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 15 сумын Статистик хариуцсан мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар нийт 71 хүн […]

ӨМНӨГОВЬ: Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүд ХАМГААЛАХ БАЙР-тай боллоо

Өмнөговь аймаг хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байртай болж, нээлтээ хийлээ. Тус төвийг Монгол Улсын Засгийн газар, аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран нээсэн байна. Энэхүү төвд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг байрлуулж, эрүүл мэнд […]

Сирийн хойд нутгаас АНУ-ын цэргүүд гарч байна

Америкийн цэргүүд Сирийн зүүн хойд нутаг дахь Тель Тамр хотоос гарсан байна. Курдуудын хяналтад байсан энэ хотоос гарч байгаа Америкийн цэргүүд Иракийн баруун нутаг руу шилжин байрлаж байгааг АНУ ын батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ. Гэхдээ Пентагоны тэргүүн Америкийн цэргүүд Исламын улс террорист бүлэглэлийнхэнд дахин сэргэх боломж олгохгүйн тулд цэргийн ажиллагаа үргэлжлүүлэх болно гэдгийг […]

Өвөрхангайн 9 суманд БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ хийлээ

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт энэ сарын 14-19-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт сумдад ажилласан юм. Энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл […]

Шүдээ хамгийн сайн угаадаг “АВАРГА” хүүхдийг шалгаруулна

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь нийслэлийн Ерөнхий […]

Их хэмжээний түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдав

Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Алаг тогоо ХХК-ийн уурхайгаас …УНН улсын дугаартай синотрак маркын тээврийн хэрэгслээр 40 тн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73тн нүүрс тээвэрлэн нэвтрэхээр завдлаа. Мөн М Ви Си Азиа Пасифик ХХК-д гэсэн он сар өдрийг дутуу тэмдэглэсэн, тээврийн хэрэгслийн марк, дугаар, […]

Хятад улсад шоколадан соёл амралтын хүрээлэн

БНХАУ-д дэлхийн анхны бөгөөд цорын ганц шоколадан соёл амралтын хүрээлэн байгуулагдсан байна. Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин мужид баригдсан энэхүү хүрээлэнгийн бүхий л байгууламжууд шоколадаар бүтээгджээ. Цаашдаа улам бүр өргөжин тэлэх тус хүрээлэнд зориулж эртний Европын хөшөө дурсгалыг хуулбарлан шоколадаар бүтээсэн бөгөөд нийтдээ 40 гаруй шоколадан хөшөө босчээ. Эдгээрийг бүтээхэд нийт 28 тонн шоколад зарцуулагдсан […]

“Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээ 8 дахь жилдээ…

Нийслэл хотын 380 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын хямдрал- Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019-10-14/ зохион байгуулагдаад байна.  Уг арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран найм дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. […]