АНУ-ын хар жагсаалтад орсон “Huawei”-н байдал хэцүүджээ

АНУ-ын технологийн томоохон компаниуд “Huawei”-д программ хангамж, эд анги нийлүүлэхээ зогсоолоо. Тухайлбал, “Intel”, “Qualcomm”, “Xilinx” зэрэг чип үйлдвэрлэгчид эцсийн шийдвэр гарах хүртэл “Huawei”-д нийлүүлэлт хийхгүй байхыг ажилтнууддаа үүрэг болгосон талаар эх сурвалж мэдээллээ. Мөн “Alphabet”-ийн “Google” компани “Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ хүргэхээ зогсоосон гэсэн мэдээлэл гарсан юм. Өөрөөр хэлбэл “Google” компани […]

“ОЮУТАН ЦАГДАА-2019”-ын бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл […]

“Төрсөн эгч ээ” хэмээн бодож явтал ЭЭЖ нь байжээ

Холливүдийн хамгийн алдартай мөн хамгийн амжилттай жүжигчдийн нэг бол “Оскар”-т 12 удаа нэр дэвшиж, гурван удаа гардсан Жек Николсон билээ. Тэр залуудаа MGM студийн жирийн нэг ажилчин байж. Продюсер Жо Пастернак түүнийг анзаарч, жүжигчний замнал руу хөтөлжээ. 1974 онд Жек Николсон шаггүй нэрд гарчихсан жүжигчин болохдоо 37 настай байжээ. Гэтэл түүнийг гүнзгий балмагдалд автуулсан нэгэн нууцыг олж мэдсэн байна. “Time” сэтгүүлийн нэгэн сэтгүүлч Жекийн хувийн амьдралын том нууцыг задлан нийтэлжээ. Нууцын гол утга […]

Гадаад сурах хүсэлтэй сурагчдад алдаж болохгүй БОЛОМЖ!

ЕБС-ийн ахлах анги (10, 11, 12-р анги)-ийн сурагчид хамрагдах боломжтой “Зориг” сангийн “Залуу эрдэмтэн хөтөлбөр” ес дэх жилдээ зарлагдлаа. Энэ жилийн хөтөлбөрийг “Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт” төслийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран зохион байгуулахаар болжээ. Уг хөтөлбөр ЕБС-ийн сурагчдыг АНУ болон олон улсын шилдэг их, дээд сургуулиудад элсэн орох боломжийг тодорхойлох, тэдгээрийг бэлтгэх зорилготой […]

Арнольдын ар нуруу руу тийрчээ

Холливүүдийн алдарт од, Калифорниа мужийн захирагч асан Арнольд Шварцнеггер түүнийг араас нь өшиглөсөн байна. Тодруулбал Өмнөд Африкын Иоханесбург хотод болсон спортын наадмыг алдарт жүжигчин маань үзэж байжээ. Цугларсан хүмүүсийн дундаас нэгэн хүн гэнэт нэг этгээд үсэрч тийрсэн байна. Жүжигчин тэнцвэр алдаж, халдагч этгээдийг хамгаалагчид барьжээ. Дараа нь Шварцнеггер твиттер хуудсандаа “Санаа тавьсан хүмүүст баярлалаа. Сүйдтэй […]

Бидний мэдэх “RAV4” цахилгаан хөдөлгүүртэй болжээ

        Монголын ард түмэнд хэдийнээ танил болсон Тоёотагийн “RAV4” машин шинэхэн загвараа танилцууллаа. Дэлхий цахилгаан машины шинэчлэлийг зарлаж, бүх улс орнууд энэ төрлийн машиныг үйлдвэрлэж эхэлсэн энэ үед “RAV4” хоцорсонгүй. Байгаль орчинд сөрөг нөлөө багатай цахилгаан хөдөлгүүртэй автомашин хөгжүүлэх чиглэлд томоохон алхмуудыг томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд ажиллаж байгаа билээ. Энэ нь шинэ технологид олон тэрбум […]

Харьяа тойргийн хүүхдүүдийг шалгалтгүйгээр бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38,232 зургаан хүүхдүүд  элсэх аж. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдынхаа бүртгэлийг энэ сарын 13-наас 27-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг […]

 “Титаник”-ыг усанд нь живүүлсэн “Авенжерс”

Уолт Диснэйн “Марвел” студийн дэлхийг шуугиулж буй уран бүтээл болох “Avengers End Game” кино ертөнцийн олон рекордыг шинэчлээд байгаа билээ. Тэд саяхан ашиг орлогоороо найруулагч Жэймс Камероны алдарт “Титаник” киног ардаа орхисон юм. Үүний дараа Авенжерсийн лого Титаникыг живүүлж байгаа зураг интернэт орчин таржээ. Жэймс Камерон сошиал хуудсаараа дамжуулан: “Кэвин болон Марвелийн бүх хүмүүст. Жинхэнэ […]

Дэвид Бекхэм жолоо барих эрхээ зургаан сараар хасуулжээ

Их Британийн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм жолооны ард суух эрхээ хагас жилээр хасуулсан тухай CNN мэдээлжээ. Олны хайр хүндлэлийг хүлээсэн алдарт хөлбөмбөгчин жолоо барьж байхдаа гар утсаа хэрэглэж байснаас ийн шийтгүүлсэн байна. Энэ жил 43 настай Бекхэм өмнө нь таван удаа зөрчил гаргасан байсан ба энэ удаагийнх зургаа дахь нь болсноор хуулийн дагуу жолоо барих эрхийг […]

Японд дэлхийн хамгийн хурдан галт тэргийг туршиж эхэллээ

Японы дэлхийд алдартай Шинкансен хурдан галт тэрэгний ALFA-X нэртэй шинэ хувилбарын гурван жил үргэлжлэх туршилт Баасан гарагт эхэлсэн байна. Уг суман галт тэрэг нь цагт 400 км хүртэл хурдлах чадвартай байхаар зохион бүтээгдсэн юм. 2030 он хавьцаа үйлчилгээнд нэвтрэх үедээ бодит хурд нь 360 км/цаг хүрэхээр төлөвлөгджээ. Туршилтыг Сендай, Аомори хотуудыг холбосон 280 км урт […]