Бразилын загвар өмсөгч нохойгоо аврахаар ус рүү үсрээд амиа алджээ

Бразилын загвар өмсөгч бүсгүй Каролина Биттенкурт живж буй нохойгоо аврахаар ус руу ороод амиа алдсан эмгэнэлтэй явдал гарчээ. Өнгөрсөн ням гаригт Бразилын Ильябела арлын ойролцоо Каролина нөхрийнхөө хамт дарвуулт завиар зугаалж байжээ. Гэтэл хүчтэй салхины улмаас нохой нь усанд унаж, бүсгүй ч, нөхөр нь ч тэр даруй аврахаар ус оржээ. Хүчтэй салхины улмаас эхнэр нөхөр […]

Халхын голын түүхийн олимпиад болж байна

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг угтсан “Түүхийн хичээлийн улсын олимпиад” Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр эхэллээ. Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 90 гаруй шилдэг багш, сурагчид оролцож байна. Энэ жилийн олимпиад Халхголын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулж буй учир сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, Халхголын дайны ялалтын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой. Тийм ч […]

ОХУ-д зохион байгуулагдсан “Ирвэсийн өдөр”-т Монгол сурагчид амжилт үзүүллээ

ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач мужид өнгөрсөн сарын 26-ны өдөр зохион байгуулсан 10 дахь удаагийн “Ирвэсийн өдөр” /День снежного барса/ олон улсын наадамд Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амжилттай оролцож, багаараа хоёрдугаар байр эзэлжээ. Хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, цоохор ирвэсийг хамгаалах зорилготой наадмыг ОХУ-ын Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар, Дэлхийн байгаль […]

ХЯТАД: Далайн усыг сүрлээр цэвэршүүлдэг болжээ

Хятадын эрдэмтэд тариа будааны иш өвс буюу ердийн сүрэл ашиглан далайн усыг давсгүйжүүлэх шинэ технологи боловсруулснаа зарлалаа. Сүрэл болон нарны гэрлийн тусламжтайгаар шүүгдэх далай тэнгисийн ус 99.9 хүртэлх хувиар давслаг эрдэс, ионоосоо цэвэрлэгдэх гэнэ. Хятадын Шинжлэх ухааны академи болон Нинбогийн Материалын технологи, инженерийн хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүдийн тогтоосноор сүрлэнд агуулагдах нүүрстөрөгч, бактерийн үүдэлтэй целлюлоз нь далайн […]

Добби Путинтэй адилхан уу

Алдарт Харри Поттер цувралын нэгэн дүрийг ОХУ-ын ерөнхийлөгчтэй санаатайгаар адилхан хийж хүний нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч байжээ. Тодруулбал, Харри Поттер цувралд гардаг бяцхан эльф болох Доббиг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй адилхан хэмээн шүүхэд өгсөн байна. Сайн ажиглавал адилхан мэт харагдах энэ хоёрыг шүүх хэргийг буцаасан байна.  

Монгол Улс Дунзян боомтын 10 га газрыг ашиглаж магадгүй

Далайд гарцгүй ч давуу тал, боломжуудаа ашиглан далайг давж үйл ажиллагаа явуулж буй улс орнууд бий. Казахстан  гэхэд БНХАУ-д хэд хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж байгаа бол Лаос улс Тайландын далайн боомтуудыг ашиглан мөн л амжилттай урагшилж байна. Манай тухайд Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн […]

Стресс тайлдаг нохойнуудыг сургуульд ашиглаж эхэлжээ

Шалгалт дөхөөд ирэхээр оюутан сурагчид сандарч, сэтгэл санаа нь тогтворгүйтэж стрессдэх нь элбэг үзэгдэл. “Мидльсэкс” их сургуулийн ажилтнууд шалгалтын өмнө сандарч стресстсэн оюутнуудад туслахаар таван нохойг ажилд авчээ. Лабрадор үүлдрийн ноход багш нарын туслахаар ажиллах ба оюутан сурагчдыг тайван байж, стрессээс ангижирч улмаар шалгалтад унахаас сэргийлэх юм байна. Тэд өөрсдийн гэсэн ажилчдын үнэмлэхтэй гэнэ. Уг […]

Сингапурын эрх баригчид интернетэд хязгаарлалт тогтооно гэв!

Мэдээллийн хэрэгсэл хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг болоод уджээ. Иймээс зарим улс интернет орчиндоо ихээхэн анхаарах болсон байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, хуурамч мэдээлэл тарж, нийгэмд ноцтой хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сингапурын Засгийн газар интернет хэрэглэгчдэд хязгаарлалт тогтоохоор болжээ. Энэ тухай Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдсэн байна. “Үг хэлэх эрх чөлөөг […]

Зукербэргийн бүтээсэн хайрцаг ямар учиртай бол…

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг өчигдөр өөрийн фэйсбүүк, инстаграм хуудсуудад шинээр зохион бүтээсэн төхөөрөмжийнхөө талаар танилцуулжээ. Түүний шинэ бүтээл нь өглөө бүрийн 6-7 цагийн хооронд гэрэлтдэг модон хайрцаг юм. Үүнийгээ Зукербэрг “sleep box” хэмээн нэрлэжээ. Хосууд хоёр охинтой болсноос хойш түүний эхнэр Присила Чан нойр муутай болсныг анзаарснаар ийм төхөөрөмж бүтээх санаа төрсөн гэнэ. “Тэр […]

Энэтхэгт боловсрол эзэмших нь амь насанд аюултай болжээ!

Монголд их дээд сургуулиудын тоо их байдаг, мөн түвшингээрээ дэлхийд өрсөлдөх нь цөөн. Тиймээс ямар ч хүн ямар ч мэргэжлээр төгсөх боломжтой гэж хэлж болно. Харин зарим улсад боловсрол хүний амь настай холбогдох чухал зүйл болжээ. Саяхан Энэтхэгийн Телингани мужид шалгалтад муу дүн авснаас болж 20 сурагч амиа егүүтгэсэн талаар “Фокс Ньюс”-т мэдээлжээ. Өнгөрөгч хоёр, […]