“Microsoft” Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани хэвээр

“Microsoft” корпорацын нэгдүгээр  улирлын тайлан гарсан байна.  Дэлхийн технологийн хөгжилд Хятадын үзүүлж буй бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон компаны эдийн засаг уналтад ороод байгаа юм. Тайлангаас тус компаний үзүүлэлт унаагүй байгааг эдийн засагчид хэллээ. Ингэснээр “Nasdaq”-ийн биржийн пүрэв гарагийн арилжаагаар хувьцааны ханш нь өсөж, “Microsoft”  “Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани” гэсэн байр сууриа хадгалж үлдэж […]

Трамп өдөрт 23 удаа худлаа ярьдаг

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Төрийн тэргүүний албанд орсноосоо хойш 827 хонохдоо 10 мянган удаа худал, бусдыг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн гэдгийг “The Washington Post” сонин тооцоолон гаргажээ. Трамп 5000 удаа худал хэлэхийн тулд 601 өдөр (дунджаар өдөрт найман худал мэдээлэл) зарцуулсан бол дараагийн 5000 худал мэдээллээ ердөө 226 хоногт (өдөрт 23 худал мэдээлэл) хийсэн байна. Худал […]

Сурагчдын зуны амралтын хуваарь

2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 1-нээс эхэлнэ. Тодруулбал, Улс даяар нийслэл болон аймаг, сумын сургуулийн сурагчдын зуны амралт нэгэн зэрэг эхлэх аж. Сурагчдын зуны амралтын хуваарьтай танилцана уу. I-II ангийн сурагчид VI сарын 01-нээс III-V ангийн сурагчид VI сарын 08-наас VI-XII ангийн сурагчид VI сарын 15-наас эхлэн […]

Сугалаагаар саятан болсон ч амьдрал нь сүйрчээ

Шотландын Эдинбург хотын иргэн Жейн Парк 2013 онд 17 настайдаа сугалаагаар 1 сая фунт стерлинг хожсон азтан. Жейн тэр дороо л мөнгөө үрж эхэлсэн. Үнэтэй машин, байр авч, гадаадаар аялан, хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон.   Гэвч мөнгө түүнд аз жаргал авчирсангүй. Аав, ээжтэйгээ муудалцаж, найз залуугаасаа ч салжээ. Энэ жил 23 настай […]

“Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ” уралдаан болов

Ховд их сургууль, Күнзийн институт хамтран Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, болон Күнзийн институтийн суралцагчдын дунд “Хятад, англи хэлээр хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгууллаа. Тус уралдааны англи дууны төрөлд 141 оюутан, сурагч оролцсон бол хятад дууны төрөлд 20 оюутан, сурагч оролцож дуулах  ур чадвараа сорин өрсөлдөв. Үүнээс англи дууны төрөлд тэргүүн байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч З.Дөлгөөнгэрэл, дэд байртХИС-ийн НББ-1 ангийн оюутан Ж.Гантөгс, гуравдугаар байрт ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч […]

Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг шагнав

Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд амжилттай оролцсон багш, сурагчдыг шагналаа. Уг олимпиадыг 14 судлагдахууны 62 төрлөөр зохион байгуулж нийт 988 сурагч, 644 багш оролцжээ. Тэдгээрээс техник технологийн гурвын давааны олимпиадад оролцсон багш нараас Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш Ж.Энхбаатар улсад түрүүлж, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн […]

Үзэгчид алга ташиж баяр хүргэсний төлөө торгууль хүлээв

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сүмо бөхийн холбооноос сануулга өгч, дэвжээнийх нь багш Мияагино Ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийдвэр гаргажээ. Учир нь их аварга саяхан болж өнгөрсөн хаврын башёд түрүүлснийхээ дараа ярилцлага өгөхдөө сүмогийн ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь энэ шийтгэлд хүргэсэн […]

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилго тавьжээ

 Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газар энэ хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог 3-5 пунктээр ахиулах зорилт дэвшүүлсэн юм.           Тус аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор бусад аймагтай харьцуулахад хорьдугаар байр эзэлсэн юм.           – Манай аймгийн сурагчид 4-6 хичээл сонгон элсэлтийн ерөнхий шалгалт өгч, зарим судлаагүй хичээлээр […]

Өвс нь олдохгүй учир махаар хооллохоор шийдсэн хонинууд

Хэнтий аймагт малын бэлчээр муу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор зарим айлын хонь хулгана барьж идсэн байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумдын заагт Гутлын уул гэдэг газарт зарим айлын хонь хулгана барьж идсэн тохиолдол гарсан байна. Сумдын мал эмнэлгийн газраас ирсэн мэдээллээр бэлчээрийн доройтол хонь, мал уурагийн дутагдалд оруулж улмаар хулгана барьж идсэн байна. […]

Хатан хааны ордон 605 өрөөтэй

Их Британий хатан хааны гэр бүлийн Букингемийн ордон бол дэлхийн хамгийн том орон сууцны байшинд тооцогддог.1703 онд баригдаж 316 жилийн нүүрийг үзэж байгаа тус ордон 605 өрөөтэй. Бүх өрөөнд нэг нэг хонолоо гэхэд жил найман сарыг зарцуулна. Зөвхөн хатан хааны унтлагын өрөө гэхэд л 78 байдаг. Үнэт модоор урласан тансаг буйдантай өрөөнүүд 240 бий. Хатан […]