“Хар нүх”-ний мэдээллийг цуглуулах алгоритм зохиосон эмэгтэй

Хэдхэн хоногийн өмнө олон нийтэд танигдаагүй байсан АНУ-ын иргэн 29 настай судлаач бүсгүй өнөөдөр “хар нүх”-ний зургийг хүн төрөлхтөнд анх удаа үзүүлсэн түүхэн үйл явдлын нэг баатар болоод байна. Учир нь “хар нүх”-ний мэдээлэлх 5000 жил тасралтгүй сонсох хөгжимтэй ижил хэмжээний их гэж тооцогдож байсан юм. Харин Харвард-Смитсоны Астрофизикийн Төвийн компьютерын мэргэжилтэн Кэти Боуман телескопуудын […]

Путин өнгөрсөн жилээс 10 сая рублиэр бага орлоготой байв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд 8 сая 648 мянга 353 рублийн орлого олсон байна. Оросын төрийн тэргүүний орлого, зарлага, эд хөрөнгийн талаарх мэдүүлгийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд баасан гарагт нийтэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн жилийн сарын дундаж цалин 720 мянга 700 рубль байв. Хөрөнгийн мэдүүлгээс үзвэл, ОХУ-ын Ерөнхийлөгчийн үл хөдлөх хөрөнгийн тоо өөрчлөгдөөгүй байна. […]

Шууданчийн үүргийг дроноор хийж эхэлжээ

“Google”-ийн эцэг компани “Alphabet”-ийн “Wing” төслийнхөн өчигдрөөс Австралийн нийслэлийн орчимд дрон ашиглан иргэдийн захиалсан барааг хүргэж эхэлжээ. Канберра хотын ойролцоох Крэйс, Палмерстон, Фрэнклин дүүргүүдийн 100 орчим өрх айлыг эхний ээлжинд хамруулсан байна. Тэдгээр айлууд эм тариа, кофе, хүнс хоол зэрэг жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн дэлгүүр, үйлчилгээний газруудаас дроноор хүргүүлэн авч болох юм. Цаашдаа […]

ЭЕШ өгөхөд анхаарах зүйлс

Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. Шалгалтын анги, танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч […]

Ханхүү Харри Их Британид “Fortnite”-ийг хориглохыг шаардав

Их Британийн ханхүү Харри улсынхаа нутаг дэвсгэрт онлайн тоглоом болох “Fortnite”-ийг хориглохыг шаардлаа. Түүний өгүүлснээр бол энэ тоглоом нь хүмүүсийг донтуулахаас өөр ямар ч ашиг тусгүй эд ажээ. Эцэг эх нь хүүхдүүдээ бүрэн хянаж чадахгүй байгаа үед энэхүү тоглоом хүүхдүүдэд хор уршиг тарьж болзошгүй гэж тэрбээр үзсэн байна. Ханхүү тусгай сэтгэлзүйчидтэй уулзан судалгаа явуулсны эцэст […]

Тархины үйл ажиллагааг залуу хүнийх шиг ажиллуулжээ

Хүн наслахын хэрээр ой тогтоолт нь дахин сэргэх аргагүйгээр мууддаг. Тэгвэл Бостоны их сургуулийн хэсэг эрдэмтэд тархины тодорхой хэсгийг цахилгаан гүйдлээр эмчилсний дараа ой тогтоолтыг залуу хүнийхтэй ижил түвшинд сайжруулж чадсанаа мэдээлжээ. Тэд хүний “ажлын ой санамж” гэгддэг тархины хэсэгт судалгаагаа чиглүүлжээ. Энэ хэсэг өдөр тутмын үйлдэл, шийдвэртэй холбоотой мэдээллийг түр хугацаанд санах зориулалттай. Тухайлбал […]

Угаалгын машинд гацсан хүүг аварчээ

Бага насанд юм бүхнийг сонирхож явдаг дүрсгүй үе тохиолддог. Ялангуяа угаалгын машин хэрхэн ажиллаж байгааг удаан харж байсан хүн олон. Нүдээ дагуулаад, толгойгоо хөдөлгөөд хардаг байжээ. Тэгвэл Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны дөрвөн настай оршин суугч бяцхан хүү угаалгын машин дотор гацсан хэрэг нийслэлийн  гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 8-ны 20:09 цагт Онцгой байдлын […]

Ё.Баатарбилэг: Цэцэрлэгээс дөнгөж гарсан хүүхэд юугаа шалгуулах юм

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр гаргасан А/200 тоот тушаалаа гаргасан юм. Энэ тушаалаараа тэрээр “Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглов” хэмээн заажээ. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлээ “Өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр сургуульд элсүүлэх тушаал гаргасан. Сургуулиуд 5,000-50,000 төгрөгийн […]

Амьтад хүнээс хариугаа авчээ

Муу үйл модон улбаатай гэдэг монгол үг бий. Тэгвэл Африк тивдч энэ үг үйлчилдэг ажээ. Өмнөд Африкийн Крюгер Үндэсний дархан цаазат газарт өнгөрсөн долоо хоногт хулгайгаар хирс агнахаар нэвтэрсэн этгээдэд эмгэнэлт явдал тохиолдсон юм. Өнгөрсөн долоо хоногийн хууль бусаар ан хийдэг таван залуу хирс агнахаар Африкийн Крюгер бүс рүү нэвтэрч оржээ. Крюгер бол Үндэсний дархан […]

Хуурамч утсаар ашиг олдог этгээдүүдийг барьжээ

БНАУ-ын иргэн Яньян Жоу, Чуан Жянь хэмээх хоёр залуу АНУ-ын Орегоны их сургуулийн оюутнууд юм. Тэд Хонг Конгоос олон тооны хуурамч “iPhone” оруулж ирээд “Apple” компани руу нэг нэгээр илгээн гомдол гаргадаг байжээ. Тэд шинээр худалдаж авсан утас нь асахгүй байгааг хэлж, оронд нь цоо шинэ утасаар сольж авдаг байжээ. Ингэж хуурамч утсаа жинхэнэ утсаар […]