Жирэмслэлт халдварладаг гэдгийн нэгэн жишээ

АНУ-ын Портланд дахь Мэйн төв эмнэлгийн төрөх тасгийн 9 сувилагч жирэмсэн болсон сонирхолтой тохиолдол гарчээ. Тэдний төрөх хугацаа ирэх 4-7 сард болох гэнэ. Энэхүү мэдээллийг тус эмнэлгээс өнгөрсөн даваа гарагт /2019.03.25/ олон нийтийн сүлжээгээр түгээн тэдэнд баяр хүргэсэн байна. 9 ээжийн 8 нь жирэмсэн зургаа олонд дэлгэсэн бөгөөд хүмүүс янз бүрийн сэтгэгдэл илгээж байжээ. Тухайлбал […]

Сурагчид өөрсдийн хийсэн техникээрээ өрсөлдөв

Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Техник технологийн олимпиад”-ыг 23 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад ерөнхий боловсролын 24 сургуулийн дүрслэх урлаг, дизайн технологийн 80 орчим багш, ахлах ангийн 160 гаруй сурагч оролцож, нисэх онгоц, усан онгоц, авто машины загвар, технологийн багш, сурагч /эрэгтэй, эмэгтэй/, дүрслэх урлагийн багш, сурагч гэсэн 9 төрлөөр оюун ухаан, […]

Даваа гаригт монгол хэл бичгийн шалгалтын дүн гарна

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгчээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргах юм байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ)-ийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа. “Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж […]

Канадад “номон гол” болов

Канад улсын Торонто хотод “номон гол” нэртэй арга хэмжээ болов.  Торонто хотын Хагермэн гудамж бол машины хөдөлгөөн, хүмүүсийн шуугилдаан тасардаггүй газар юм. Энэ гудмыг нэг шөнө ч гэсэн чимээгүй байлгахыг хүсдэг хүмүүс энэ арга хэмжээг зохиожээ. Гудманд 10,000 гаруй номыг эгнүүлэн тавьсан байна. Эдгээр номыг 50 гаруй хүмүүс 12 хоногийн турш цуглуулжээ. Хүмүүс энд олноор […]

Сонгуулийн сурталчилгаанд ХОЛОГРАМ ашиглаж эхэлжээ

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо удахгүй болох сонгуулиар дахин сонгогдохын тулд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа юм. Индонезийн өнцөг булан бүрт хүрч сонгогчидтойгоо уулзаж чадахгүй тул зарим бүс нутгуудад өөрийн дижитал хувилбарыг явуулж, хүмүүстэй уулзуулж байгаа юм. Энэ долоо хоногоос зарим бүс нутгуудад Видодогийн биеийн бодит хэмжээтэй гурван хэмжээст дүрс тайзан дээр зогсоод сонгогчдод яриа танилцуулга хийж […]

 “PUBG” цахим тоглоомыг эсэргүүцсэн анхны улс ЭНЭТХЭГ

“PUBG” буюу “PlayerUnknown’s Battlegrounds” тоглоом нь алдарт “Hunger Games” зохиолын хэв маягтай цуст өрсөлдөөн бөгөөд автомат буу, байлдааны винтовоор зэвсэглэсэн 100 тоглогч сүүлчийн хүн тэсэж үлдэх хүртэл хоорондоо үзэлцэх учиртай. БНХАУ-ын “Tencent Holdings” үхлийн тулааны үнэггүй тоглох нөхцөл бүхий мобайл хувилбар зах зээлд гаргаснаас хойш “PUBG” дэлхийд ухаалаг утасны хамгийн алдартай тоглоом болсон юм. Дэлхий […]

Харх АТМ машинд мөнгө идэн амьдарч байжээ

Энэтхэг улсын төрийн банкны нэгэн АТМ /автомат теллерийн машин /-д харх амьдардаг байжээ. АТМ-ы мөнгө дуусах хугацаанаасаа өмнө дууссан гэсэн мэдээлэл ирсэн байна. Банкны ажилчид очиж шалгахад дотроос нь үхсэн харх олсон байна. Харх удаан хугацааны туршид АТМ-д мөнгө идэн амьдарч байжээ.  Амьдарч байх хугацаандаа 1.3 сая рупи буюу 18,500 доллартай тэнцэх мөнгийг мэрсэн байна. […]

“Хуавэй” компани ухаалаг нүдний шилээ танилцууллаа

БНХАУ-ын “Хуавэй” компани Солонгос улсын “Gentle Monster” нүдний шилний газартай хамтран ухаалаг нүдний шилээ танилцуулжээ. Уг шил нь “Хуавэй”-ын анхны ухаалаг нүдний шил юм. Ус болон тоосны хамгаалалттай, чанга яригч болон дуу хураагчтай тул дуудлага хийж утсаар ярьж болдог. Мөн савыг нь ашиглан утасгүй цэнэглэх боломжтой ажээ. Одоогоор ухаалаг шилний үнэний талаар тодорхой мэдээлээгүй байгаа […]

Сурагчид СҮРЬЕЭ өвчний эсрэг бүтээлээрээ дугарлаа

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зарласан “Сүрьеэ өвчин миний нүдээр” гар зургийн уралдаан, “Сүрьеэгүй нийгмийг бүтээхэд иргэдийн оролцоо” зохион бичлэгийн уралдаанд нийт 300-гаад бүтээл ирсэн бөгөөд шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн юм. Эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчид: • […]

“Range Rover” шүүхэд ялалт байгууллаа

Английн компанийн “Range Rover” машинтай Хятадын компанийн машины загвар адилхан байгаа тул оюуны өмчийн хулгай хийсэн хэргээр шүүхдэлцсэн юм. Хятадын зах зээл дээр “Landwind X7” машин 2014 онд танилцуулагдсан юм. Уг машиныг гарсан даруйд “Jaguar Land Rover” компани  шүүхэд хандаад байжээ. Хоёр машин жирийн хүний нүдээр өнгөц харахад ч адил төстэй тал олонтойн зэрэгцээ дотоод […]