Нийслэлийн сурагчид 4 дүгээр сарын 6-наас амарна

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хуваарьт салбарын сайд өөрчлөлт оруулснаар нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэг сар гаруй үргэлжилсэн билээ. Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид 4 дүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын […]

Тайланд улсын ЦАГДАА нар турах шаардлагатай

Тайланд улсад гэмт хэргийн гаралт ихэссэн тухай мэдээлэл гарах болсон байна. Энэ нь ихэвчлэн хулгай, танхай мэтийн жижиг гэмт хэргүүд аж. Хамгийн гол нь гэмт хэрэг хийсэн хүмүүс илэрсэн гэмт хэргийн тооноос маш бага байгаа юм байна. Цагдаа нарыг очиход хэрэгтнүүд ихэвчлэн зугтаах замыг сонгодог байна. Амжилттай зугтаагч хэрэгтнүүд ихэссэн учир засгийн газраас цагдаа нараа […]

“Apple”компани  зурагт үйлдвэрлэнэ

Жил бүрийн хавар “Apple” компани хийхээр төлөвлөсөн шинэ технологиудаа дэлхий нийтэд сурталчлан таниулдаг билээ. Компанийн борлуулалт уналттай байгаа учир энэ удаагийн хаврын танилцуулгадаа ихэд анхаарсан байна. Компанийн танилцуулгыг хөтлөхөөр найруулагч Стивен Спилбэрг, хөтлөгч Опра Уинпри, жүжигчин Жэнифер Анистон нар хүрэлцэн ирсэн юм. “Apple” танилцуулгадаа анх удаа зурагт үйлдвэрлэхээр зэхэж буйгаа мэдэгджээ. Өнгө дүрсний өндөр нягтшилтай, […]

Ном хандивлавал зааланд тоглож, хэл сурч болно

“Монгол Од цогцолбор” сургуулийн удирдлагууд 378 сурагчдаа зориулан тухлаг номын сан байгуулжээ. Гэвч уг номын сангаа сурагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан хэрэгтэй номоор дүүргэж чадаагүй, номын тавиурууд нь хоосон байгаа юм. Тус сургуулийн удирдлагууд зүгээр нэг ширээний ард суугаад ном унших орчинг бүрдүүлэлгүй, илүү чөлөөтэй орчинг бий болгосон байна. Сурагчдын хувьд газар суугаад номоо унших, буйданд […]

Галт бамбарыг хог хаягдлаар хийжээ

“Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбарын анхны зураг цацагдлаа. Уг хөнгөн цагаанаар хийсэн бамбар 1.2 кг жинтэй. Сакура цэцгээс сэдэвлэсэн ягаан алтлаг өнгийн галт бамбарын дизайныг Японы уран бүтээлч Токужин Ёшиока гаргасан байна. Галт бамбарыг цунамигийн улмаас бий болсон хөнгөн цагааны хог хаягдлаар бүтээсэн ба үүгээрээ дэлхийн энх тайван байдлыг илэрхийлэхийг зорьжээ. “Токио […]

9 минутанд 6 хүүхэд төрүүлжээ

Америкийн Техас мужийн иргэн Тельма Чиака 6 ихэр хүүхэд төрүүлжээ. Нэг дор 6 ихэр хүүхдээ төрүүлэн амаржсан эх “The Woman’s Hospital of Texas” эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр ямарваа хүндрэлгүй төрж, хүүхдүүд ердөө 9 минутын хугацаанд хорвоод мэндэлжээ. 2 охин, 4 хүү гуравдугаар сарын 15-нд эхээс мэндэлж, 800-1300 грамм жинтэй эрүүл саруул төрцгөөсөн байна. Эх хүүхдүүдийн биеийн […]

Далайн усыг устөрөгчийн түлш болгож чаджээ

Стэнфордын их сургуулийн хэсэг судлаачид далайн уснаас устөрөгчийн түлш гаргаж авах аргыг нээжээ. Хэрвээ энэхүү нээлтийг өргөн хүрээнд нэвтрүүлж чадвал далай тэнгисийн ус нь хүн төрөлхтний эрчим хүчний нэг гол эх үүсвэр болох юм. Ердийн усыг устөрөгч болон уур болгон салгах электролизийн аргыг сэргээгдэх эрчим хүч гаргаж авах ирээдүйн чухал технологи болно гэж эрдэмтэд, мэргэжилтнүүд […]

Оюутан залууст санхүүгийн мэдлэг олгов

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн Дэлхий дахинаа жил бүрийн 3-р сард Дэлхийн мөнгөний 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Голомт банк Монголын Банкны Холбоотой хамтран өсвөр насныхны санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд мөнгөний үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулах зорилго бүхий арга хэмжээг зохион байгууллаа. Дэлхийн мөнгөний 7 хоногоор сурагч, […]

Нөхөн үржихүйн эмч 50 хүүхэдтэй болжээ

АНУ-д нөхөн үржихүйн нэгэн эмч 40 орчим жил өөрийнхөө үрийн шингэнийг ашиглаж, үйлчлүүлэгчдээ жирэмслүүлэн 50 орчим хүүхдийн эцэг болжээ. Индиана мужийн эмэгтэйчүүдийн эмч Дональд Клайн 1970-аад оноос хойш өөрийнхөө үрийн шингэнийг янз бүрийн доноруудын генетикийн материал хэмээн өгч, эмэгтэйчүүдийг жирэмслүүлж байжээ. Харин өвчтөнүүд нь энэ талаар 2014 оныг хүртэл мэдээгүй явсан байна. Гэтэл Клайны охидын […]

Нэг долларын хаус

Гудамжны нэг нөхөр тэнүүчлэн явж байгаад “3 давхар хаус зарна. Үнэ нэг доллар.” гэж бичсэн нэг жижиг самбарыг олж харж гэнэ. Хийх ажилгүйн дээр цагаа хэрхэн өнгөрүүлэхээ төдийлөн сайн төлөвлөж чадаагүй байсан тэнүүлчин эрд урт өдрийн хэсэг хугацааг ч болов сонирхолтой өнгөрүүлж болох боломж тийнхүү олдох нь тэр. Түүгээр ч үл барам түүний халаасанд нэг […]