Энэтхэгт сармистай сүү бол мөнх амьдруулах ундаа

Энэтхэг улс үхэрийг маш ихэд дээдлэн шүтдэг улс ажээ. Тиймээс ч үхэртэй айл хамгийн баянд тооцогддог. Үүнтэй адил үнээнээс гарсан сүүг ч тэд дээдэлдэг байна.  Авиченна хэмээх эмэгтэй сүүнд сармисыг буцалган мөнх амьдруулах ундаа хэмээн зардаг байжээ. Энэ ундаа Энэтхэгт маш алдартай болжээ. Яваандаа ундаа мөнх амьдруулдаггүй гэдэг нь батлагдав. Гэсэн ч ундааны эрэлт буураагүй […]

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэдэг. Түүх сөхвөл 1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бүрдүүлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авч байх шаардлага […]

Олон үйлдэлт дөрвөн хөлтэй робот бүтээжээ

Дэлхийд алдартай Массачусетсын Технологийн их сургуулийн (MIT) зохион бүтээгчид дэлхийн анхны агаарт бүтэн  эргэлддэг робот бүтээснээ саяхан олон нийтэд үзүүлжээ. “Mini Cheetah” нэртэй энэхүү дөрвөн хөлт робот нь ямар ч тохиолдолд тэнцвэр алддаггүйгээрээ онцгой юм. Ердөө 9 кг жинтэй уг роботыг түлхэх, өшиглөхөд уналгүй тогтдог, хажуугаараа болон ухарч гүйдэг, дээш харуулж унагавал буцаад дөрвөн хөл […]

Монголын нийт эмэгтэйчүүдийн 69 хувь нь нийслэлд амьдардаг

Монголын үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдийн баяр буюу мартын 8-ны өдөрт зориулан нэгэн сонирхолтой статистикийг гаргажээ. Монголын нийт эмэгтэйчүүдийн 69 хувь нь нийслэлд амьдардаг бол 31 хувь нь орон нутагт амьдардаг аж. Мөн эмэгтэйчүүд дунджаар 76 насалдаг бол гэрлэдэг нас нь 26 юм байна.  

Монгол улс хамгийн хямд дата ашигладаг НАЙМ дахь улс

Британий “cable.co.uk” сайтын судлаачид дэлхийн 230 улс, бүс нутгийн гар утасны дата багцын үнэ тарифыг харьцуулсан жагсаалт гаргажээ. Дэлхийн улс орнуудыг Энэтхэг улс хамгийн хямд үнэтэй мобайл датагаар тэргүүлсэн байна. Дэлхий дахинд “1Gb” дата багцын үнэ дунджаар $8.53 байгаа бол Энэтхэгт $0.26 байгаа ажээ. Хамгийн өндөр үнэтэй датаг Африкийн Зимбабве улсад хэрэглэдэг юм байна. Энэ […]

Женевийн машины үзэсгэлэнгийн СОД бүтээлүүд

“La Voiture Noire” буюу “Хар хөлөг” Францын “Bugatti” компани 110 жилийн ойгоо тохиолдуулан 12.5 сая ам.долларын үнэтэй шинэ загвараа танилцууллаа. “La Voiture Noire” буюу “Хар хөлөг” нэртэй энэхүү автомашиныг бүх цаг үеийн хамгийн үнэтэй шинэ автомашин гэж тодотгож байна. Өөрөөр хэлбэл “Tesla”-ийн “Model 3” загварын цахилгаан автомашинаас 300 ширхгийг авах мөнгөтэй тэнцэх хэмжээний үнэтэй автомашин […]

Сонингийн борлуулалтыг нэмэгдүүлсэн заль

1835 онд Нью-Йоркийн “Sun” сонин Саран дээрх амьдрал, соёл иргэншил илрүүлсэн тухай цуврал материалыг нийтлэгдэх болжээ. Нийтлэлд “Залуу одон оронч Жон Гершель маш хүчтэй дуран авай зохион бүтээж, түүнийгээ бичил дуранд холбосноор өчүүхэн жижиг деталиудыг ч хүртэл нарийн сайн ажиглах боломжтой болжээ. Энэ дурангаараа эрдэмтэн саран дээр ганц эвэрт, сүүлгүй минж, нисдэг хүмүүсийг харж чаджээ…” […]

Хүүгээ алдсан ч үрийг нь авч үлджээ

Нью-Йорк мужийн Уэстчестер дүүргийн шүүхэд нэгэн хачирхалтай хүсэлт иржээ. АНУ-ын иргэн хятад гаралтай Питер Зу хэмээх 21 настай залуу ууланд цанаар гулгаж байгаад хүнд бэртэж хэд хоног эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаад тархи нь үхжиж нас баржээ. Тиймээс эцэг эх нь Уэст Поинтын цэргийн академийн сонсогч байсан хүүгийнхээ үрийг авч хадгалуулахаар шийджээ. Хятадад хүүхэд төрүүлэх хязгаартай […]