НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НҮБ-ын Хүн амын сантай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн Монгол дахь суурин төлөөлөгчийг  хүлээн авч уулзлаа. Олон жил тасарсан эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээж, сумдын сургуулийн дотуур байр, сурагчдын ариун цэврийн өрөө зэргээр  НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт маш […]

Охайо мужийн иргэд криптовалют ашиглаж татвараа төлөх боломжтой

АНУ-ын Охайо муж улс нь криптовалют ашиглаж татвараа төлөхийг зөвшөөрсөн анхны муж болох гэж байна. OhioCrypto.com ажиллаж эхэлснээр, тус мужийн татвар төлөгчид, бизнес эрхлэгчид нь өөрсдийн татвар тооцоог криптовалютаар өгөх боломж нээгджээ. Охайо мужийн сангийн хорооны тэргүүн Жош Мандел “Бид Охайо мужийг криптовалютаар дамжуулан татвар төлөхийг зөвшөөрсөн анхны муж болгох гэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. […]

Боловсролын салбарын цалин 12.3 хувиар нэмэгдэнэ

191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 8%-иар нэмэгдүүлнэ. Төсвийн орлого түүхэндээ байгаагүйгээр давж биелсэн болохоор эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэд, ард түмэн хүртэх нь зүйн хэрэг. Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.   Үүнд багш, эмч нараас доош […]

Инженерийн чиглэлээр Украйн, анагаахын чиглэлээр Унгарт сурч болно

 Засгийн газрын тэтгэлгээр БНСУ, Франц, Польш, ОХУ, БНХАУ зэрэг 13 улсад суралцах боломжтой. Амьдралын хаалгаа дөнгөж нээгээд, мэргэжлээ сонгож буй залууст дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хамгийн том боломж нь тэтгэлэг байдаг. Тиймээс мянга, мянган залуус, тэдний эцэг эх 2019-2020 оны хичээлийн жилд ямар тэтгэлэг зарлагдсан тухай чих тавьж байгаа. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-наас […]

Орон нутагт цэцэрлэг, сургуулийн тоо илүүдэлтэй байна

Үндэсний статистикийн хороо:  Хойд болон зүүн аймгуудад ерөнхий боловсролын сургууль илүүдэлтэй байна. Мөн судалгаагаар Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд бүх шатны сургуульд сурагчид 1.0 сая, цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн тоо 261,300 болж нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо таваар нэмэгдэж, суралцагчдын тоо 20.4 мянгаар өсжээ. Нийт суралцагчдын 55.1% нь 1-5 дугаар ангид суралцаж байна. Харин цэцэрлэгийн тоо 19, […]

Хэнтий аймагт зөрчлийн үзүүлэлт 13.9 хувиар буурсан байна

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэвшүүлэх, буруу хэрэглээнээс үүдэн гарах осол, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гарган иргэдэд хүргэлээ. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэх зорилгоор 220 граммаар савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдахаар заасан цэгүүдээс өөр газар худалдан борлуулахгүй байх талаарх мэдэгдлийг аймгийн төвийн болон […]

Нийслэлийн сурагчдаас ДЭЛХИЙН ТОП СУРАГЧ тодров

160 орны 10,000 гаруй сургуулийн сурагчдаас манай сурагчид шилдгээр шалгарчээ. Манай улсын боловсролын салбар хөгжин шинэчлэгдэж буй нэг илрэл Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн явдал. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөн энэхүү сургалтын стандартыг өдгөө 160 гаруй орон боловсролын салбартаа хэрэгжүүлдэг. Монол улсын Засгийн газраас  2012 онд уг хөтөлбөрийг дэмжин шаардлагатай багш боловсон хүчнийг бэлтгэсэнээр өдгөө манайд “Шинэ Эрин”, “Шинэ […]

Дели хотод Криптовалютын орчин тогтворгүй хэвээр

Энэтхэг улсад 70 гаруй сая ам.долларын криптовалют луйвардсан гэх хэрэгтэй холбогдуулан 4 дэх сэжигтнийг баривчлан саатуулсан байна. “The Indian Express”-ийн мэдээлснээр дээрх криптогийн хэргийн улмаас 5 тэрбум рупи буюу 71.6 сая ам.доллар алдагдсан байж болзошгүй байна. Жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа хэргийн мөрдөн шалгалтын явцад баривчлан саатуулж буй 4 дэх хүн болж байна. Дели хотын […]

ЗАВХАН: Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан идэвхитэй ажиллаж байна

Завхан аймагт өнгөрсөн жил байгуулагдсан 9 сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 гаруй ажлыг сум тус бүртээ зохион байгуулжээ. Аймгийн Онцгой байдлын газраас Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Нөмрөг зэрэг сумдад гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох сургалтыг зохион […]

 Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх Олон улсын өдөр

“Баярлалаа” гэдэг үгийг инээмсэглэлээр ч илэрхийлж болно. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь баярлалаа гэдэг үгийн утга учир, гарал үүслийг танин мэдэхдээ бус юм. Харин хүн ганцаараа оршин тогтнох боломжгүй бөгөөд хэн нэгэн түүнд тусалвал түүнд ямар нэгэн байдлаар талархаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэйг бид мартах учиргүй гэдэгт энэ өдрийн мөн чанар оршиж байгаа юм”  Пушкиний нэрэмжит Улсын […]