Өглөөний секс сэтгэл гутралд автахаас сэргийлнэ

Өглөөний сексийн үеэр байнга дур ханах нь эстроген дааврыг ихээр ялгаруулж энэ нь бидний арьсны бүтэц, өнгө болон үсэнд хэрэгцээт амин дэм, тэжээлийг нөхөх үндэс болж өгдөг гэдгийг “Uwire University of Wisconsin Madison” сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ. Түүнчлэн өглөөний сексийг бэлгэвчгүй үйлдэх нь бүсгүйчүүдийг сэтгэл гутралд автахаас сэргийлдэг байна.

Эмчид үзүүлэхэд өглөөний 9 цагт тохиромжтой

Өглөө эмчид үзүүлэхээр төлөвлөсөн бол 9 цагт хамгийн их тохиромжтой. Учир нь тэр үед хүний бие эм тариа хүлээн авах чадвар өндөр байдаг. Мөн таны сэтгэл санаа ч ямар нэг хөөрөл болон гутралд ороогүй байдаг тул нөлөөлөх болоод үр дүн гарах нь илүү байдаг аж.

Интернэтийг хэрхэн зөв ашиглах вэ?

Интернетэд бүх төрлийн мэдээлэл бий. Эндээс хүссэн сонирхсон бүхнээ олж цангаагаа тайлж болно. Харин зөв хайж сурах нь чухал. Хэрэгтэй мэдээллээ хайх процесс нь жирийн уншлагаас илүүтэйгээр уураг тархийг ядраадаг болох нь судалгаагаар тогтоогджээ.