2020-04-28

Олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж, ЦЭЦЭРЛЭГ сүндэрлүүлж байна

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Хотын дарга С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 12 байршилд газар чөлөөлөлт […]

2020-04-28

Баянбүрдийн тойргоос Эх Нялхсын уулзвар хүртэлх автозамыг хэсэгчлэн хаана

Автозам шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхсын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр 29-нөөс тавдугаар 11-ны хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан […]

2020-04-28

Алба хаагчдыг шагнаж, урамшуулав

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдварын эсрэг ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн 358 алба хаагчыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Цагдаагийн гавъяа тэмдэг”, “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух”, мөнгөн шагналаар шагнаж, мөнгөн урамшууллыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм. Энэхүү шагналаар тус […]

2020-04-28

УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав

Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20-р хурал болж байна /2020-04-28/. Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. ~Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав~ Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой […]

​БНСУ: Өмнөх алдаанаасаа суралцах замаар цар тахалтай тэмцэх дайнд ялж явна

Өмнөд Солонгосын ард түмэн коронавирусийн дэгдэлтийн оргил үеийг даван туулсан дэлхийн цөөн хэдхэн улсын нэг болоод байгаа билээ. Тус улсад өнгөрөгч хоёрдугаар сарын сүүл үеэс “COVID-19”-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж ердөө нэг долоо хоногийн хугацаанд нийт халдварын тохиолдол 5000-д хүрсэн нь тухайн үедээ БНХАУ-ын араас хоёрт орох үзүүлэлт болж байв. Харин дөрөвдүгээр сарын турш Өмнөд Солонгост өдөрт шинээр нэмж халдвар бүртгэгдэх […]

2020-04-28

Цэргийн дээд “ГЕНЕРАЛ” цол бий болсны 76 жилийн ой тохиож байна

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 76 жилийн ойн өдөр өнөөдөр /2020-04-28/ тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал […]

2020-04-28

110 кг дэрэвгэр жиргэрүүг улсын хил нэвтрүүлэхээр завджээ!

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд Монгол Улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. ~110 кг дэрэвгэр жиргэрүүг улсын хил нэвтрүүлэхээр […]

2020-04-28

СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр болон гуравдугаар хэлтэст АТГ-аас ЗӨВЛӨМЖ хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр болон гуравдугаар хэлтэст хүргүүлсэн 32, 34, 35 дугаар бүхий мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг арилгуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцав. Дээрх хэлтсүүд нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурдагдсан зарим арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, мэдэгдлийн хариуг […]

2020-04-28

“МИАТ” ТӨХК олон улсын карго тээврийн нислэг үйлдлээ

Үндэсний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөр олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдлээ. Тус компани ийнхүү олон улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүлж байна. “COVID-19” халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа […]

2020-04-24

ЭМЯ: Коронавирусийн 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Тээврийн […]