2020-02-28

Налайх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүллээ

Налайх дүүргийн “АНУ” хотхоны 3 байрны орцуудад 2020.02.26-ны орой ахуйн шавьж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Нандин Өргөө” ХХК-иар 300 м.кв талбайг хамруулан халдваргүйтгэлийг тогтмол хийж буй. ~Налайх дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийж байна~ Дашрамд дүүргийн 149 аж ахуйн нэгж байгууллага, 25 нийтийн эзэмшлийн талбай, 5 худаг, 10 орон сууцны 45382.1 […]

2020-02-28

02.28 : “МИАТ” ТӨХК зорчигчдын анхааралд

COVID-19 (корона) вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн бүх нислэгүүд 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал цуцлагдсан болно. Нислэг цуцлагдаж зорчигч та бүхэнд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчиж байна. Жич: Зорчигчид Та бүхэн тийз худалдан авсан агент руугаа холбогдоно […]

2020-02-27

Нийтийн тээврийг өдрийн цагаар цөөн тоогоор үйлчилгээнд гаргана

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу өглөөний 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байна. Харин өглөө оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус үйлчилж байгаа бол  өдрийн цагаар нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөрүүлэх юм. […]

2020-02-27

Гэдсэндээ хувцас хийн “жирэмсэн” болж хот руу нэвтрэх гээд баригджээ

УОК-оос нийслэл хот руу орох гарах хөдөлгөөний хориог сунгасан. Мөн короновирусын сэжигтэй тохиолдол илэрсэн тул Багануур дүүрэг нь өндөржүүлсэн байдалд хориотой байгаа. Гэтэл зарим нэгэн иргэд ямар ч хамаагүй аргаар хорио цээрийн бүсээс гарч хот руу орох гэж оролдсоор байна. Өнөөдөр буюу 2-р сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Багануур дүүргийн онцгой комиссд жирэмсэн эмэгтэй […]

2020-02-27

Монгол Улс Eрөнхийлөгчөө тусгаарласан анхны улс боллоо

Монгол Улсын Eрөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн онгоцоор БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд өнөө орой эх орондоо ирнэ.Түүнийг коронавирусийн голомтын бүсэд айлчлал хийж байгаа учраас дагалдан явсан айлчлалын багийн хамт 14 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой Комиссын дарга Шадар Сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагдаа Улсын Онцгой Комиссын даргын хувьд eрөнхийлөгчийн айлчлалд зөвшөөрөл өгсөн. […]

2020-02-27

Монгол улс Хятадын ард түмэнд 30 мянган бог мал хандивлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон. Бээжин хотноо хоёр орны төрийн тэргүүн нар уулзаж, хэлэлцээ хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Манай улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа  үед Монголын Засгийн газар, ард түмэн бидэнд сэтгэлийн нандин туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад маш их талархаж […]

2020-02-27

ХЯНАЛТЫН 966 ЦЭГТ 1232 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж […]

2020-02-27

Спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалд ашиглана

Улсын онцгой комиссын өчигдрийн /2020-02-26/ хуралдаанаар, спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр ариутгалын бодисын хангамж хүрэхгүй байгаа энэ үед импортыг орлох юм. Учир нь манай улс ариутгалын бодисын түүхий эдийг БНХАУ болон бусад улсаас импортоор авч байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам нь амны хаалт хэрэглэх, […]

2020-02-27

АРХАНГАЙ: Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг торгожээ

Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2020 оны А/80 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай авто зам болон аймаг, сумаас орох, гарах иргэд, авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эргүүл, пост ажиллуулж, шинэ […]

2020-02-27

Авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг шинэчлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2020-02-27/ авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл болгов. Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Замын хөдөлгөөн зохицуулалт, зам дэд бүтцийн чанар стандарт, барилга байгууламжийн норм, дүрэм, […]