Сурагчдын амралт энэ сарын 14-нөөс эхэлж, наймдугаар сарын 15-наас хичээллэнэ

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа. Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэлээ. Энэ хичээлийн жилд: Цэцэрлэгт 247040 хүүхэд […]

Сайд Л.Энх-Амгалан боловсролын үнэлгээний төвд ажиллаж, ЧИГЛЭЛ өглөө

Боловсрол, шинжлэх сайд Л.Энх-Амгалан дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаа, хэтийн төлөв, тулгамдсан асуудалтай танилцах цахим уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог боловсролын системд нэвтрүүлэх чиглэлийн хүрээнд дараах асуудлыг анхаарч ажиллах чиглэл өглөө. Үүнд: ❖ 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт болон […]

2021-05-06

Багш, ажилтнуудын 57.9 хувь нь хоёр дахь ТУНГ хийлгэжээ

Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдын 27263 буюу 78,4 хувь нь ковидын эсрэг дархлаажуулалтын 1 дэх тунд хамрагдсан байна. Харин дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт багш, ажилтнуудын 20145 буюу 57,9 хувь нь вакцинжуулалтын 2 дахь тунд хамрагдаад байна. Багануур, Налайх дүүргийн хувьд вакцинжуулалтын хугацаа болоогүй учир одоогоор дархлаажуулалтын ажил хийгдээгүй байна.

2021-05-06

ЭМЯ: Шинээр 940 хүнээс халдвар илэрч, 40-95 насны 12 хүн нас барлаа

ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-05-06/ Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа. 940 тохиолдлын найм нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн […]

2021-05-06

Маргаашнаас эхлэн 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакцин хийнэ

Өндөр настан буюу 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакциныг өнөөдрөөс эхлэн хийнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн хэдий ч ЭМЯ-ны 11 цагийн /2021-05-06/ өдрийн мэдээллээр маргаашнаас /2021-05-07/ эхлэн хийнэ гэдгийг тодотгон хэллээ. Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 […]

2021-05-06

Бямба гарагаас иргэд 07:00-00:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хориог сулруулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Улмаар энэ хугацаанд иргэд 07:00-00:00 хооронд хөдөлгөөнд оролцох бөгөөд хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин үйлчилэх аж. Автомашин улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих аж.

2021-05-06

Энхтайваны гүүрний засварын ажил энэ сарын 8-нд дуусна

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа. Явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоожээ. Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо. Улаанбаатар хотын […]

2021-05-06

Орон нутагт зорчих хөдөлгөөнийг 5 сарын 22-ныг хүртэл нээхгүй

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ны хүртэл нээхгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 5-наас эхлэн вакциныхаа хоёр тунд хамрагдан 14 хоног болсон иргэд вакциныхаа гэрчилгээг үзүүлэн орон нутагт зорчих талаар саналыг гарган хэлэлцэж байсан. ~Орон нутагт зорчих хөдөлгөөнийг 5 сарын 22-ныг хүртэл нээхгүй~ Гэвч орон нутагт дархлаажуулалт эхэлсэн […]

2021-05-06

Энэ ням гарагт Монголын үндэсний бичиг үсгийн баяр болно

Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион […]

2021-05-06

Хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг СУНГАВ

Монгол Улсын Засгийн газар /2021.05.05/ өдөр хуралдаж, Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна. Цагааннуур, Боршоо боомт хуваарийн […]