2020-02-05

БЗД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших болон олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргүүдийн тоон үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, өнгөрөгч онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 42 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн бол хүний эрүүл мэнд […]

2020-02-05

30 настай бүсгүй нэгж авах гэж гараад сураггүй болжээ!

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 настай иргэн Нармандах Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчмын гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байна. Тэрээр нас өндөр аав, ээжтэйгээ амьдардаг бөгөөд нэгж авахаар гэрийнхээ ойролцоо дэлгүүр рүү гараад эргэж ирээгүй аж. Цагдаагийн Ерөнхий газраас иргэн Нармандахыг эрэн сурвалжилж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Нармандах нь 2008 онд Увс […]

2020-02-05

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг […]

2020-02-05

Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болж, НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм. Цаашид НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын […]

2020-02-04

Номын сангуудад авлигын эсрэг ном, гарын авлагыг түгээв

Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд олон нийтэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах чиглэлээр олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.10.2-т “боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ […]

2020-02-04

Сүрьеэгийн оношилгоонд чухал ач холбогдолтой “GeneXpert” аппараттай боллоо

Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийг хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2016-2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгээр 61, орон нутгийн санаачлага, санхүүжилтээр 73 эрүүл мэндийн анхан шатны байгууллагад нийт 134 байгууллагад амжилттай хэрэгжүүлж 112417 иргэнийг хүн төвтэй […]

2020-02-04

Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 27 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ. БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр /2020.02.04/ өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж […]

2020-02-04

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ЭЭЖ…

Б.Мөнхтуяа бүсгүй 2015 онд хөхний хорт хавдар гэх онош сонсож, хагалгаанд орсон нь түүний хувьд эхний сорилт байжээ. Үүнээс хойш жил орчмын хугацаанд химийн эмчилгээ хийлгэн, эрүүл болж, үрийн зулай үнэрлэв. Гэвч 2019 онд тавдугаар сард дахин хорт хавдар гэх онош гарчээ. Энэ удаад хэвлий хэсэгт хорт хавдар үүссэн байна. Хагалгаагаар бөөрийг нь дарж байсан […]

2020-02-04

Улсын хилээр амны хаалтыг шуурхай нэвтрүүлж байна!

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын […]