2019-11-25

33 чиглэлд, 2900 хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

“Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд багачууд хамрагдаж байсан бол дараагаар нь 2900 болж өсжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчдын […]

2019-11-22

Монгол бахархлын өдрөөр “Монгол цэргийн музей” үзэсгэлэн дэлгэнэ

11 дүгээр сарын 27 буюу Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр” -ийг Монголчууд бид бүх нийтээр амарч тэмдэглэдэг болсон билээ. Тэгвэл энэ өдөр Монгол цэргийн музейгээс иргэд, хүүхэд, залууст Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг дэлгэсэн “Түүх өгүүлэхүй” […]

2019-11-22

Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулан өглөө

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх […]

2019-11-22

Сайжруулсан түлш савлах ажил 1.2 сая төгрөгийн цалинтай

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. . Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь […]

2019-11-22

Баянзүрх болон Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулна гэв

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн […]

2019-11-22

Энэ сарын 26, 27-нд хилийн боомтууд ажиллахгүй

11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 11 дүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож, эдгээр өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ. ~Энэ сарын 26, 27-нд хилийн боомтууд ажиллахгүй~ Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын […]

2019-11-22

“Ногоон паспорт” аппликейшн нээлтээ хийлээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай хэрэгжүүлж, Монгол орны хэмжээнд 120,000 орчим ахлах ангийн сурагчид “Ногоон паспорт” аянд нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна. Тэгвэл энэхүү гарын авлаганы цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликейшн” болгож Play store, App store-уудад байршуулжээ. Аппликейшны нээлтийг […]

2019-11-22

Энэ сарын 26, 27-нд хилийн боомтууд ажиллахгүй!

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 11 дүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 11 дүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиох учраас хилийн боомтууд амарна.

2019-11-22

Телевизийн шилдэг бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа

“ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” сэдэвт телевизийн бүтээлийн уралдаан өнгөрсөн 2 сарын хугацаанд зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн баг ажиллаж, оролцогчдын бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээг үнэлж дараах гурван бүтээлийг шалгарууллаа. Тэргүүн байранд “Ийгл Ньюс” телевиз- “Бодит байдал-Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуучууд” […]