“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвших бүтээлийг бүртгэж байна

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү шагналыг доор дурдсан бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгодог. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын […]

2019-11-04

Шатахууны ердийн хэрэглээний 24 хоногийн нөөцтэй байна

2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 24 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс: А-80 автобензин 26; Аи-92 автобензин 28; Дизелийн түлш 21; ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна. Бөөний борлуулалтын үнийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот дахь “Магнай трейд” ХХК-ийн дизелийн […]

2019-11-04

ФОТО: Хотын дарга С.Амарсайхан: Налайхын зам-хөгжлийн ЗАМ байх болно

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019-11-04/ боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд А.Энх-Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо. Гачууртын […]

2019-11-04

УБ-Сүхбаатар чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оров

Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн төмөр замын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан Сэлэнгэ – Улан-Үдэ – Сэлэнгэ чиглэлийн зорчигч тээврийн автобусны цагийн хуваарьт мөн өөрчлөлт орсон байна. ЦАГИЙН ХУВААРЬ: • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад өглөөний 05:50 цагаас • ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад 13:00 […]

2019-11-04

Орон нутагт нохойн тооллого хийж, бүртгэлжүүлэв

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт нохойн тооллогыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ШУА-ын харъяа Биологийн хүрээлэнгийн хамтран боловсруулсан “Хот суурин газрын золбин нохой тоолох” арга зүйг баримтлан хийж гүйцэтгэлээ. Тус тандалтыг 2019 оны 10-р сарын 20-оос 5 удаа нийт 10 цэгт газрыг сонгон авч, өглөө 700–830 орой […]

Соёлын биет бус өвийн шавь сургалт зохион байгуулагдлаа

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенци, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Соёлын биет бус өвийн шавь сургалт […]

2019-11-04

Арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр бүх нийтээр амарна

Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Уг заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан юм. Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн […]

2019-11-04

НЭЭЛТ: Налайхын чиглэлд ШИНЭ автобуснууд үйлчилнэ

Гачууртын уулзвараас Налайх – Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам өнөөдөр нээлтээ хийлээ.  Тус зам ашиглалтад орохтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг болон иргэний төлөөллийн хамт, дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Атибус” ХХК, “Эрдэмтранс” ХХК-ийн удирдлагуудтай ажлын байран дээр нь уулзалт хийж, ажил байдалтай нь танилцаж, шинэ зам […]

2019-11-04

Шахмал түлш нь 5679:2019 стандартын шаардлага хангасан гэв

ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан “SGS Korea” лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой […]

2019-11-04

Түгжрэлийг бууруулах зорилгоор нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэв

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав. Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр […]