2019-10-23

Хууль бусаар 4640 ш тоглоомтой чихэр нэвтрүүлэхийг завдав

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 14-ны өдөр иргэн З нь БНХАУ-аас 43 хайрцаг 4640 ширхэг тоглоомтой чихэр гэх бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлагыг зөрчин, гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох баримт бичгийн бүрдэлгүй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлэн саатуулаад байна.

2019-10-23

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Иргэд та бүхэн өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын […]

2019-10-23

Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 […]

2019-10-23

“Хөөндий” брэнд гутал үйлдвэрлэгчдийн анхдугаар уралдааны тэргүүн байр эзлэв

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын чадварлаг боловсон хүчнийг нээн илрүүлэх, мэргэжлийн ур чадвар, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, солилцох, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын тэмцээнд оролцуулах зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгарах уралдааныг 10  дугаар сарын 20 өдөр ДМ шүүс ХХК-ийн гутлын үйлдвэрийн байранд  зохион байгуулагдсан байна. Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур […]

2019-10-22

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос эхлэн Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс жил бүр 3000-4000м3 хар […]

2019-10-22

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгоно

“Монголын багш эцэг эхийн холбоо, ”Сонсголгүй иргэдийн” ТББ-ууд хамтран “Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох” сургалтыг өнөөдөр /2019-10-22/ Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Тус сургалт нь улсын хэмжээнд явагдсан бөгөөд сүүлийн аймаг нь Дархан-Уул болсон байна. Энэхүү сургалтын гол зорилго нь сонсголын бэрхшээлтэй иргэд хэрхэн сонгуульд оролцох, сонгох эрхээ яаж эдлэх талаар мэдлэг олгож байгаагаараа онцлогтой […]

2019-10-22

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс ШИНЭ байранд орлоо

Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн […]

2019-10-22

Төрийн албан хаагчийн шалгалт өгөх иргэд “ЦАХИМ”-д бүртгүүлнэ

Төрийн албан хаагчийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий шалгалт өгөх иргэдийн материалыг цахимаар бүртгэж эхэлсэн байна. Бүртгэлийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлжээ. Харин шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг зохион байгуулах бөгөөд нийт гурван шалгалт авна. Эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад […]

2019-10-22

Нийслэл хотын үлгэр жишээ шилдэг 9 өрх шалгарлаа

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг шалгарууллаа. Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог […]

2019-10-22

Налайхын ШИНЭ ЗАМ энэ сард ашиглалтад орно

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ны хооронд нээхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд 20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр, 5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн […]