2019-10-21

Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурчээ!

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр /2019-10-21/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл өглөө. Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс 6 дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 […]

Улаанбаатар хотын 380 жилийн ойн ШИНЭ МАРК танилцууллаа

Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2019 оны маркийн сэдвийн төлөвлөгөөний дагуу 1053 дахь маркийг ийнхүү танилцуулж, шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ “Монгол Улс 1924 онд […]

Шүдээ хамгийн сайн угаадаг “ШИЛДЭГ” хүүхэд шалгаруулна

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь нийслэлийн ~Шүдээ […]

2019-10-21

ЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион […]

2019-10-21

“Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй бүтээл дэлгэгджээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан […]

2019-10-21

Богд ууланд БААВГАЙ байж болзошгүй !

Сүүлийн үед баавгай суурьшлын бүс рүү орж ирэх, айлын мал руу дайрах тохиолдол гарах нь эрс нэмэгдсэн. Тодруулбал аав, хүү хоёр баавгайд бариулан, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Үүний өмнө Хэнтий, Сэлэнгэ, дараа нь Төв, Дорнод аймгийнхнаас “Баавгай суурьшлын бүсэд орж ирэх боллоо” гэсэн мэдээлэл ирж, тухайн үед хүний амь насанд аюул учруулсан тохиолдолд […]

2019-10-21

НҮБ-ын өдрийг тохиолдуулан МОД тарив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газраас зохион байгуулсан “Ирээдүйн төлөө нэг мод” сэдэвт мод тарих арга хэмжээнд оролцлоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон уг арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон манай улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ […]

2019-10-21

НӨАТ: Супер азтан тодорсонгүй

Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 10 дугаар сарын 19-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,689,231 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн […]

2019-10-21

Баянхонгор аймгийн цэцэрлэгүүдийг компьютержуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг бямба гарагт Баянхонгор аймагт ажиллаж, хөгжимт драмын театрт уулзалт хийлээ. Салбарын сайд энэ онд 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хүрч ажиллахыг зорьсон бөгөөд аймгуудын 15 дахь нь Баянхонгор байв. Уулзалтаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2019 оны гурван зорилтын хэрэгжүүлэлтийг танилцуулж, нийгмийн гэрэл гэгээ болсон дөрвөн том […]

2019-10-20

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиотой болно

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио маргаашнаас ашиглалтад орохоор болжээ. Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрөгч баасан гаригт цахим хуудастаа  “Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур тавьсан ба ирэх даваа гаригаас ажиллаж эхэлнэ. Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч […]