2019-10-14

“Зөвийг түгээе” аянд нэгдэж нийгмийн сүлжээнд эерэг байцгаая!

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн ” #Зөвийг Түгээе” аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.

2019-10-14

Хайрга ачсан “том тэрэг” хотод цагийн хуваариар нэвтэрнэ

Нийслэлийн товчоодоор түүхий нүүрс тээвэрлэгдээгүй, тарвага болон хууль бус байгалийн дагалдах баялаг нэвтэрсэн зөрчил дутагдалгүй, товчоодын хяналт шалгалт хэвийн явагдаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийг хэрэгжүүлж хайрга ачсан машинуудыг оройн цагаар явуулахгүй байхыг анхааруулж, товчоодод гарч буй байцаагч, төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө […]

2019-10-14

Шинэ гүүрний зорчих хэсгийн зарим хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын эхний ээлж буюу 477м дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сард нээсэн билээ. Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ […]

2019-10-14

САЙН МЭДЭЭ: Нийслэлийн хэмжээнд нийт 16.107 мод тарьжээ

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх […]

2019-10-14

СЭРЭМЖИЛ: Ховд голд загасчилж яваад осолджээ!

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар  /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна. Иймээс иргэд та бүхэн орон нутгийн замд болон гол усаар зорчих гэж буй бол сэрэмжлэхийг […]

2019-10-14

Энэ амралтаар 15 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага иржээ

Нийслэлийн онцгой комиссоос ажлын өдөр бүр 10.00, 16.00 цагт угаарын хийнд хордсон эсэх болон хоногийн мэдээллийг өгч байгаа. Тус комиссоос өгсөн мэдээллээр “Өнөөдрийн 06.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс таван том хүн, дөрвөн хүүхэд байна. Аравдугаар сарын 3-наас хойш нийтдээ 364 хүн угаарын хийн дуудлага ирсэн байна. Өнөө […]

2019-10-14

Австрали улсад Монгол улсын ёс заншлыг сурталчилав

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлав. ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 600 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол […]

2019-10-14

УБ хотноо “Азийн хотуудын орон сууцны IV форум” зохиогдлоо

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан […]

2019-10-14

Хүчирхийлэл, дарамтаас хамгаалах зорилгоор “Охидын эрхийн өдөр”-ийг тэмдэглэв

Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр энэ сарын 12-ний өдөр тохиосон билээ. Энэ хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байгаа юм. Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх […]

2019-10-11

Маргааш бүх нийтээр МОД ТАРИХ өдөр

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд аравдугаар сарын 18-ныг дуустал зохион байгуулж […]