2019-10-01

Өнөөдөр нийслэлийн гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын нэгэний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 09:30-18:00 цагт: 5-р хороо Орбита эмнэлэг, Доктор авто сүлжээ, Пума 22-р байр тэр орчмын хэрэглэгчид ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 09:00-18:00 цагт: 2, 3-р хороо 1, 2-р […]

Тэргэнцэртэй бүжигчид хамтарч тоглолт хийнэ

Мэргэжлийн болон тэргэнцэртэй бүжигчдийн хамтарсан “Encounters” буюу “Учрал” нэртэй контемпорари бүжгийн тоглолт 2019 оны аравдугаар сарын 05-ны 19:00 цагт “АСЕМ вилла театр”-т болох юм. Тэгш бус нөхцөл байдал, нийгмийн гарал үүслээс үл хамааран хүмүүс өөр хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч, нэгдэн холбогдоход ямар өөрчлөлт, шинэ боломжууд гарч болдгийг “Учрал” тоглолтоор үзүүлэхийг зорьжээ. Бүжигчдийн өөр өөр ур […]

2019-09-19

СЭЛЭНГЭ: Албаныхан хууль бус алт олборлолттой таарч арга хэмжээ авлаа

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. […]

2019-09-18

Гудамжны ноход нийгмийн сэтгэл зүйд СӨРӨГ нөлөө үзүүлж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 60 мянга, бүртгэлгүй буюу гудамжны 300 гаруй мянган нохой бий гэсэн тоо байна. Тэгвэл гудамжны ноход хүн амын эрүүл мэнд төдийгүй нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна. Оны эхний есөн сарын байдлаар ЗӨСҮТ 947 яаралтай дуудлага хүлээн авчээ. Эдгээрийн 108 нь галзуугийн эрсдэлд өртсөн байж болзошгүй дуудлага байна. Ихэнх тохиолдолд […]

2019-09-16

“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн төвтэй хотын шийдлийн хүрээнд зохион байгуулж байгаа “Цэвэр агаартай автомашингүй өдөр” өдөрлөгт та бүхний оролцоо маш чухал. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах үүднээс […]

2019-09-10

“Ханмадан” фестивалийг Сөүл хотын “Жанчүн” стадионд боллоо

Энэ сарын 8, 9-ний өдрүүдэд БНСУ-ын Аж үйлдвэрийн Хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо /Employment Permit System-EPS/”-ны 15 жилийн ойд зориулсан форум, “Ханмадан” фестивалийг Сөүл хотын “Жанчүн” стадионд зохион байгуулав. Тус арга хэмжээд ЭСЯ-ны Түр хамаарагч Н.Эрдэнэтуяа, Монголын Улсын Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, БНСУ дахь Хөдөлмөр […]

2019-08-22

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хэрэгжүүлэх бага хурал”-д оролцов

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Онцгой байдал, иргэний хамгаалалтын хороо, Онцгой байдлын яам хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хэрэгжүүлэх бага хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар оролцлоо. Хошууч генерал Т.Бадрал тус хурлын нээлтийн […]

2019-08-13

Хоёр бөхөөс допингийн төрлийн таван бодис илэрчээ

Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарладаг. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд “No doping” хөдөлгөөн өрнөж, Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүд […]

Харьяа тойргийн хүүхдүүдийг шалгалтгүйгээр бүртгэнэ

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38,232 зургаан хүүхдүүд  элсэх аж. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдынхаа бүртгэлийг энэ сарын 13-наас 27-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг […]

2019-05-12

​Барак Обамагийн уншихыг санал болгосон гурван ном

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама албан үүргээ өгснөөсөө хойш өөрийн уншсан номууд дундаасаа хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бүтээлүүдийг хуваалцаж, өөрийн үзэл бодлыг тусгасан бяцхан шүүмж, хэлэлцүүлгийн хамтаар бусдад санал болгодог уламжлалтай болоод байгаа билээ. Номонд хайртай, ном унших дуртай оюундаа хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс ч үүнийг тэсэн ядан хүлээх болсон. Тэрээр саяхан өөрийн хувийн фэйсбүүк цахим нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа […]