Асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд […]

“Doctor’s Talk” нэвтрүүлгийн 9-р дугаар “Эрүүл мэнд ба технологи” сэдвийн хүрээнд ярилцлаа

Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн стандарт хэрэглээ, насжилт, сервис үйлчилгээ Монголд хэр хөгжиж байгаа талаар Doctor’s Talk шинэ дугаараас сонсоорой. Зочин: “Шинжьюкү” ХХК-ийн захирал М.Майсайхан болон Монгол улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн зөвлөх инженер Б.Энхжаргал нар оролцлоо.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулсан уралдааны ялагчид тодорлоо

Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, бусдад хүргэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 7-18 насны хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүхэн инээж байг” сэдэвт гар зураг, “Аз жаргал түгээгч нь-БИ” […]

2021-12-04

ДАРХЛАА ДЭМЖИХ НЭМЭЛТ III ТУНГИЙН ВАКЦИНД ХАМРАГДАЖ БАЙНА

Улсын онцгой комиссоос Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1 сарын аян зарласан. Уг аяны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас ажилчдаа нэгдсэн байдлаар дархлаа сэргээх нэмэлт III тунгийн вакцинд хамруулах ажлыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвтэй хамтран зохион байгуулж байна.

2021-12-04

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ДУНД СУРГУУЛИУДАД НОМ ХАНДИВЛАЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын I болон II дугаар дунд сургуульд 2021 оны 12 дугаар сарын нэгний өдөр оюуны хөрөнгө оруулалт хийж, ном хандивлалаа. Салбарын Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, ахлах мэргэжилтэн Б.Баттөр, Орон нутаг, олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Итгэлбаяр нар хамт олноо төлөөлж, шинжлэх ухаан, танин […]

“Цусаа бэлэглэе” аяныг эхлүүллээ

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, НЗДТГ-ын спорт заал, НҮНТ-ийн Дүнжингарав салбарт тус […]

2021-12-04

Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.  -Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, […]

2021-11-19

Бодис, давсны нөөц хангалттай байна

Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ.  Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ. Өнгөрсөн […]

2021-11-02

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцлээ

Даатгалын компанийн төлөөллүүд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын  дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж, Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Тэдний […]

2021-10-22

Шилдэг есөн өрх шагналаа гардлаа

Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг 1995 оноос шалгаруулан алдаршуулсаар ирсэн билээ. Жил бүр шилдэг есөн гэр бүл шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм. Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны өндөр настан Л.Бүжинлхамын гэр бүл эко ногоон орчин бүрдүүлж, хоёр гэр бүлийг ажлын байраар […]