ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАМЫН-ҮҮД ДЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ 30 ХОНОГТ САЙЖРАХГҮЙ БОЛ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО
Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томилов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, […]