2021-07-03

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАМЫН-ҮҮД ДЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ 30 ХОНОГТ САЙЖРАХГҮЙ БОЛ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томилов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд  суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, […]

2021-07-01

Арван аймаг наадам хийхгүй, наадмын төсвөөр цар тахлын эсрэг зарцуулна гэдгээ зарлалаа

Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмынхаа төсвийг халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо. Одоогийн байдлаар Монгол улсын 21 аймгаас : 1. Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж 2. Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 3. Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал 4. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал 5. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн […]

2021-06-30

Түймрийн халз зурвасыг сэргээх ажлыг эхлүүллээ

1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн. Энэ жилийн хувьд түймрийн халз […]

2021-06-30

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГИЙН ГЭРЭЭГ 5 ЖИЛЭЭР СУНГАЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан Контракт гэрээг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэж баталлаа. ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай байгуулсан гэрээний 2020 оны биелэлтийг “Сайн” гэж дүгнэсэн байна. ТУЗ-өөс Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн 2018-2020 оны ажлын үр дүнг харгалзан үзсэнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дунд хугацаанд буюу 2021-2025 онд хэрэгжүүлэх […]

2021-06-29

Ашиглалтын шаардлага хангахгүй 97 айлын орон сууцыг буулган, 360 айлынх болгон дахин төлөвлөв

Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. […]

12-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд иргэдээс  нийт 333 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн […]

МОНГОЛ УЛСЫН ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 2 ДУГААРТ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өнөөдөр танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК уг жагсаалтын 2 дугаарт эрэмбэлэгдэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 онд 1 их наяд 677 тэрбум төгрөийн орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсад 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсний зэрэгцээ нийт хувьцаа […]

Херо Б.Баатар 100 жилийн ойн наадмыг найруулна

Энэ жил цар тахалтай хэдий ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг албаныхан мэдээлэв. Цар тахлын нөхцөл байдлаас шалгаалан гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, цахим наадмыг Б.Баатар найруулахаар болжээ. Өмнө нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын […]

2021-06-25

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ […]

Наадмын 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт хэрэглэнэ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт […]