2021-02-14

“Clubhouse” гэж юу вэ?

Clubhouse бол гар утасны аппликейшн. Онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл юм. Хэрэглэгчид уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй. Сонирхолтой нь уг аппликейшныг ашиглахын тулд зөвхөн уригдах шаардлагатай. Та аль […]

ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТАА БҮРДҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ЧИРЭГДЭЛГҮЙ НЭВТРҮҮЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо. Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр […]

“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-НД ШААРДЛАГАТАЙ ОНОШЛУУР, ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАВ

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд […]

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Өнөөдрийн байдлаар /2021.02.12/ нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ […]

2021-02-12

Ч.Мэндбаяр: Баярын өдрүүдэд ОСНААУГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг газар бол Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Газар (ОСНААУГ). Сүүлийн өдрүүдэд зарим газар ус тасарч,  оршин  суугчид гомдол мэдүүлж байгаатой холбоотойгоор ОСНААУГ-ын дарга Ч. Мэндбаяр дараах тайлбарыг өглөө.   Тэрбээр  “Манай байгууллага гурван түгээх төв, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй. Өнөдөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 600 гаруй ажилтан, […]

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцыг орон зайн нэгдсэн системээр хянаж байна байна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болгосон. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг систем дээр ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, гарсан дүн шинжилгээн дээр үндэслэн зарим үүрэг, чиглэлийг өглөө. “Нэг хаалга-Нэг […]

БИТҮҮЛЭХ ЁСОН

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа […]

2021-02-10

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэв

Засгийн газрын хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд […]

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм. Тэдгээр иргэнийг […]