2021-01-28

Шалган нэвтрүүлэх товчоодод 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэв

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаандалбан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1296 тээврийн хэрэгслээр 2574 зорчигч хот руу нэвтэрч, 1625 тээврийн хэрэгслээр 2900 зорчигч хотоос гарсан байна. Нийт 5474 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Авто тээврийн шалган нэвтрүүлэх […]

МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО

УИХ-ын чуулганы 2021.01.27 нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНИЙН […]

2021-01-27

НӨАТ-ын IV-улирлын буцаан олголт олгогдож эхэллээ

2020 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэллээ. Урьдчилсан байдлаар IV улиралд 1,018,314 иргэнд 43.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байгаа юм. Харин өнгөрсөн III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар […]

2021-01-27

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хархорин худалдааны төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хархорин худалдааны төвд ажиллан,  худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.  Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж […]

2021-01-26

“Дэм дэмэндээ 2” аянд АПУ ХК нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ

НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ2”  аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныг  үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин,  тусламж,  дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм. Үүний […]

2021-01-25

Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн  QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211233 удаа уншуулсан  байна.  Иргэд  зорчсон газар бүртээ QR код уншуулах  нь хоёр талт  эрсдэлээс хамгаална.  Юуны түрүүнд  өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар […]

2021-01-25

16 байгууллагын 633 ажилтан нийслэлийн зам, талбайн цасыг цэвэрлэж байна

Өмнөх  орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр  өглөө замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник  хэрэгслээр  өнөөдөр  өглөөний 05:00 цагаас эхлэн хотын  гол болон  алслагдсан зам, гэр  хорооллын дундын замуудад давс,  бодис цацан  аюулгүй […]

2021-01-22

БҮХ ТӨРЛИЙН БАРААНЫ ХУДАЛДАА БОЛОН ҮСЧИН, ГОО САЙХАН, ХУМС ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭЭНЭ

Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс – Бүх төрлийн барааны худалдаа, – Үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл […]

2021-01-22

Сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байна

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 405 цэгт 2950 тонн, хангамж дундын баазад 1389 тонн түлш тээвэрлэсэн байна. Баруун, Зүүн бүсийн үйлдвэр хоногт 4614 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд нийт 35 тээврийн компанийн 300 автомашин 543 удаагийн рейсээр тээвэрлэлтэд гарсан байна. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц […]

2021-01-21

Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийгдэж байна

Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь “Таван Толгой Түлш” ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм. Хяналт шалгалтын чиглэл: Үйлдвэрлэлийн технологийн процесс, хөдөлмөрийн аюулгүй […]