2020-08-24

“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээ үргэлжилж байна

“Нөхөн сэргээлт-2020” ерөнхий арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас Нийслэлийн байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 15 аж ахуй нэгжийг шалгаж ашиглалтын улмаас эвдэгдсэн нийт 96,58 га талбайг тоолж, энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор менежментийн төлөвлөгөөнд заагдсаны дагуу […]

2020-08-21

Төмөр замаар тээсэн ачаа, зорчигчид өмнөх сараас 6.4 хувиар нэмэгдэв

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 7 сард 16.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 (8.6%) сая тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.3 (22.6%) сая тонн, дамжин өнгөрөх ачаа 84.2 (3.7%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны […]

Дуучин Ч.Уранхолбоо “Шүүдрийн дусал” нэртэй хандивын аян эхлүүллээ

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэгэн ээжид амьдрал бэлэглэх зорилгоор “Tara Vision” агентлагтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд “Шүүдрийн дусал” нэртэй хандивын аяныг эхлүүлжээ. Зорилго нь шүүдрийн мянга мянган дуслыг цуглуулж нэгэн сайхан ээжид, гэр бүлд амь амьдрал, эрүүл мэнд, урт удаан жаргалыг бэлэглэхэд оршиж буй гэнэ. Энэхүү аяны хүрээнд Дархан-Уул аймгийн харьяат Д.Даваасүрэн гэх эмэгтэйг сонгон […]

2020-08-21

Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг дотоодоос хангаж эхэллээ

“Оюу толгой”-н орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн. Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгасан. Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна. ~Оюу […]

Коронавируст халдвараас сэргийлэх бэлтгэл ажилд ШАЛГАЛТ хийж байна

МХЕГ-ын даргын баталсан 2020 оны 01/96 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургууль, 40, 113 дугаар сургууль, 15, 30, 57, 76, 77, 197 дугаар цэцэрлэгүүдэд коронавируст халдвар (Ковид-19) аас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдалд хяналт хийлээ. Шалгалтаар ерөнхий боловсролын сургуулиуд […]

2020-08-21

Манай улсын эрчимт эмчилгээ шат ахив

Шинэ Коронавирусын халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хүлээлгэн өглөө /2020-08-21/. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө […]

“Цагаан Уул” хайрын шүлгийн наадамд тэргүүлсэн шүлгээс хүргэж байна

Залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг “Цагаан уул” хайрын шүлгийн яруу найргийн наадам өчигдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж, Т.Амар-Амгалан түрүүллээ. Харин хоёр, гурав, дөрөвдүгээр байрт Ж.Эдмон, Ц.Отгонбаатар, Э.Төгсжаргал, тусгай байрт Т.Мөнх-Амар шалгарсан юм. Уг наадмыг Монголын залуучуудын холбоо 1992 оноос (зарим жил завсарласан) хойш 21 дэх удаагаа зохион байгуулав. Энэ жил дэлхий дахинаа тархаад буй цар тахлын […]

2020-08-19

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Том оврын автомашинууд мөргөлдөж, хүний амь эрсэджээ

2020.08.18-ны 03.10 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын нутагт байрлах Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь, Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. ~Том оврын автомашинууд мөргөлдөж, хүний амь эрсэджээ~ Хэргийн улмаас Хово маркийн автомашины жолооч, 41 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон байна.  Зам тээврийн […]

2020-08-19

Нийтийн тээвийн паркийг “цахилгаан автобусаар” шинэчлэнэ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор нийтийн тээвийн паркийг цахилгаан автобусаар шинэчлэхээр боллоо.  Үүнд зориулж 20.9 тэрбум төгрөгийг зээллэг хэлбэрээр бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрөв. Нийслэлийн зээллэгийг өрийн удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмын дагуу НИТХ-аар батлуулахыг даалгасан байна. Дээрх хөрөнгөөр 10 ширхэг хоёр давхар автобус, 36 дан автобус, 15 […]

2020-08-19

“Нийгмийн ажилтны ёс зүйн зөвлөл” байгуулна

Манай улсад 4800 орчим нийгмийн ажилтан зургаан салбарт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлж байгаа аж. Хотод таван мянган өрхөд, суманд гурван мянган өрхөд нэг нийгмийн ажилтан ногддог байна. 1997 оноос хойш Их дээд сургуулиуд нийгмийн ажилтан бэлдэж байгаа боловч цалин, ажиллах орчин нөхцөл зэргээс ажлын байран дээр гараад тогтвор суурьшилтай ажиллахгүй байгаа аж. […]