2019-12-25

Сүхбаатар аймагт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгаль хамгаалалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хамтарсан уулзалт, сургалт, сурталчилгаа хийх зэрэг ажлыг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлагууд болон тус аймгуудын хууль хүчний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сард Баруун-Урт хотод зохион байгуулсан. Уг […]

2019-12-24

Тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт үзэглэв

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Беларусь улсын Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар гарын […]

2019-12-20

Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт […]

2019-12-19

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайд нартай уулзаж, мэдээлэл өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв. Эдийн засгийн уналтыг зогсоож өсгөх чиглэлээр хүчин чармайлт гаргасны дүнд 7.3 хувийн өсөлттэй байгааг тэмдэглэв. Мөн 7.5 их наяд төгрөгийн өр, зээл дарсан, гадаад […]

2019-12-17

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой!

УИХ-ын дарга Г.Занданшатарын Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2019.12.16 Улаанбаатар хот Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяар дагаж мөрдөнө. Энэ нэмэлт, өөрчлөлт гурван үндсэн […]

2019-12-16

УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар “Үндэсний үйлдвэр ба экспорт” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар “Үндэсний үйлдвэр ба экспорт” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ болон Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбооны Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцсон. Улсын […]

2019-12-10

“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн […]

2019-12-06

ЧУУЛГАН: Цагаан сарын шинийн 14-нд морь уралдуулахыг зөвшөөрнө

УИХ-ын чуулганы /2019-12-05/-ий өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан нь хамгийн их гомдол, маргаан дагуулдаг. Тухайлбал, монгол, эрлийз морьдыг сэрвээний өндрөөс гадна үүлдэрлэг байдал буюу гадаад шинжээр нь ялган тэмцээн уралдаанаас хасаж, олон арван уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж хохироох […]

2019-12-06

Монгол Улсын нутаг дэвсгэрээр хий дамжуулах хоолойг дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл […]

2019-12-06

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг Монгол Улсын […]