ЭМЯ: Шинээр 1.128 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа. 1,128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 1,042 нь Улаанбаатар хотод 82 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. […]