2021-04-23

Хөл хориог 5-р сарын 8-ны 06:00 цаг хүртэл СУНГАХААР БОЛЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338 хүндэвтэр 1,374 хүнд 351 маш хүнд 64 […]

2021-04-23

АНХААР: ВАКЦИНД хамрагдах иргэд рүү ЯРИХ хүртэл, цэгт очих шаардлагагүй

    Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021-04-23/ эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг гурван өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ Дөрөвдүгээр сарын 9, 10, 11-нд II тун хийлгэх байсан […]

2021-04-23

ЭМЯ: Шинээр халдварын 1264 тохиолдол илэрч, найман хүн нас барлаа!

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1264 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1103 нь Улаанбаатар хотод, 160 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 27 956 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 14 258 […]

2021-04-23

ТАНИЛЦ: Вакцинжуулалтын ажил хийгдэх байршил, хуваарь

Ковидоос урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс хэвийн үргэлжлүүлэхээр болсон билээ. Ингэхдээ Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад буй. Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, […]

2021-04-23

Ц.Ганзориг: Өдөрт 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна

УОК-оос иргэдийг вакцинжуулах асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулсан. Хоёрдугаар тунд гурван хувь буюу 65 мянган иргэдийг хамруулаад байна. Маргаашаас эхлэн хоёрдугаар тунд хамруулах шаардлагатай иргэдийг дархлаажуулна. Мөн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулж эхэлнэ. Нийслэлд нийт 120 […]

2021-04-22

Коронавируст халдварын 1328 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1328 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт, гурав нь зөөвөрлөгджээ. ~Коронавируст халдварын 1328 тохиолдол шинээр бүртгэгдлээ~ Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 26 692 болж байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн […]

2021-04-22

ФОТО: Нийслэл хот өнгө нэмлээ

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, замын хайлс, хашаа тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэв.  

2021-04-22

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглана

Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гаригаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэх аж. Энэхүү оношлуур нь: Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой. Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт […]

2021-04-21

Шүлснээс халдвар илрүүлэх 10 мянган оношлуурыг ЭМЯ-нд өглөө

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3-р сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй […]

2021-04-21

“COVID-19” халдварын 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барав

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1169 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 25 364 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 346 […]