2021-04-21

Эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын алба хаагчдад олгох урамшууллыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт хуралдаж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Өнөөдрийн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тэмцэх хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах тухай, “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл […]

2021-04-21

Вакцин хийх явуулын цэг ажиллана

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ. Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах […]

ТАНИЛЦ: Иргэдийн нийт хадгаламжийн 53.2 хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг

    Санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг жендерийн тэгш байдалтай уялдуулан тооцон гаргаж байгаа олон улсын жишгээр Монголбанк банкны салбарын гол үзүүлэлт болох иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үзүүлэлтийг хүйсээр ангилсан тоон мэдээллийг нэгтгэн танилцуулж байна. Банкуудын 2020 оны эцсийн байдлаарх иргэдийн зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, эдгээрийн дансны тоог үндсэн данс эзэмшигчийн хүйсийн ангиллаар болон байршлаар гаргаж эмэгтэй […]

2021-04-20

Өнөөдөр 16.180 албан хаагчийг “AstraZeneca” вакцины 2 дахь тунд хамруулна

Өнөөдөр /2021-04-20/ 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулна. Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдана. Тодруулбал, АстраЗенека 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ. ~Өнөөдөр 16.180 албан хаагчийг “AstraZeneca” […]

2021-04-20

ЭМЯ: Сovid-19-ийн 1311 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.20) мэдээллээ хийлээ. Covid-19-ийн тохиолдол өссөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1311 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 24195 болжээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна.

2021-04-15

БАЙРШИЛ: Шинжилгээний цэгүүдэд эмнэлгээр үйлчлүүлэх болон орон нутагт зорчих иргэд хандана

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж ПСР шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. […]

Ажлын байр дэмжих зорилгоор 525.6 тэрбум төгрөгийг, 7.356 зээлдэгчид олгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, /2021-04-14/ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцжээ. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны […]

2021-04-14

ШУУРХАЙ: Ковид19-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Сүүлийн 24 цагт 10820 хүний шинжилгээний хариу гарч, 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Мөн коронавирусийн халдвар авсан 366 хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 1220 хүн шинээр халдвар авснаар манай улсад батлагдсан халдварын тоо 17823 боллоо. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49, […]

“Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө

Засгийн газраас олон улсын санхүүгийн зах зээлд гарган 2016 онд арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг манай улс энэ сарын 6-ны өдөр төлжээ. ~”Мазаалай” бонд болон “Кредит Свисс” банкны төлбөрийг бүрэн төллөө~ Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын […]

2021-04-13

“Цэргийн нэг өдөр” хэрхэн өнгөрдгийг эцэг, эхчүүдэд танилцуулав

     Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг эцэг, эхчүүдэд нь сурталчлан таниулах үүднээс “Цэргийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг /2021-04-11/-ний өдөр зохион байгуулжээ.  Тус өдөрлөгийн зорилго нь Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний зорилго, зорилт, ангийн үйл ажиллагааг ард иргэдэд […]