Кино театр, фитнес заал 30-50% дүүргэлттэй ажиллаж эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 47 дугаар сургууль буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны шинжилгээ авах байранд ажиллалаа. Энэ үеэр хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай уулзахдаа “Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагууд хэрхэн ажиллах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар ороод сая батлагдлаа. Дараа нь бид дүүрэг, хороо, ААН-үүд рүү […]