10989 хүнд тандалт, илрүүлгийн шинжилгээ хийлээ

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд 10989 хүнд коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээ авах 30 төв, тандалтын есөн  багт  нийт 391 хүн ажиллаж, дээрх шинжилгээг хийв. Өнгөрсөн хугацаанд  нийслэлд  нийт 749652 хүнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан  бөгөөд  ПСР шинжилгээний тоо 676429, түргэвчилсэн 89566 байгаа юм. Үүнээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо  4933,  дам […]

Есөн дүүргийн онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга , Шадар сайд С. Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой […]

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн мэдэгдэл

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт коронавирусын идэвхитэй халдвартай эмчлүүлэгч байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. УНТЭ нь 16 төрлийн эмгэгээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг бөгөөд бид цар тахлын энэ хэцүү үед ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ХӨСҮТ, ЦТЭ–т эмчлэгдэж, вирусын идэвхитэй халдвартай үе нь өнгөрсөн ч нарийн мэргэжлийн эмнэлгийн […]

2021-02-06

Наран туул худалдааны төв 12нийг хүртэл ажиллана

Нарантуул ОУХТөв, Баялаг-Ундраа худалдааны төв нь 2021.02.09-ны Мягмар гарагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж 2021.02.12-02.16 ны өдрүүдэд амарна. Мөн УОКомиссын шийдвэрийн дагуу 2021.02.17-ны өдрөөс эхлэн Баялаг-Ундраа худалдааны төв болон Өргөтгөлийн бөөний худалдааны төвийн зөвхөн хүнсний худалдааны хэсэг ажиллах болсон тул иргэд та бүхэн дээрхи хугацаанд өргөнөөр үйлчлүүлнэ үү. Нарантуул ОУХТ, Баялаг-Ундраа худалдааны төв

2021-02-05

Сар шинийн барилдаан болохгүй

Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай. […]

ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР БИ ДЭМЖИНЭ. БИД НЭГДЭНЭ. ХҮН БҮР ХҮЧИН ЧАРМАЙЛТАА НЭГТГЭЕ.

2 ДУГААР САРЫН 04. Жил бүрийн энэ өдөр хорт хавдрын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, үнэн зөв мэдээлэл түгээх, хорт хавдрын эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэх, хорт хавдрын тусламж үйлчилгээ тэр дундаа эрт илрүүлэг, эрт оношлогоог хүртээмжтэй болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг бууруулахын төлөө санаачлага гаргаж, хүчин чармайлтаа […]

2021-02-05

Гал түймрийн аюулаас 90 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгааллаа. Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн […]

2021-02-05

Гал түймрээс 66 иргэнийг авран хамгаалав

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 -н давхарт гал түймэр гарсан дуудлага 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 […]

2021-02-05

948 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна

Өнөөдөр 98 чиглэлд 948 автобус, 305 такси нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа.  Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд  нийт 48996 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Нийтийн тээврийн автобусны ариутгал  халдваргүйжүүлэлт,  цахим картны хэрэглээнд  хөдөлгөөнт болон суурин 14 байршилд хяналт тавин ажиллаж байна.  Мөн  285 цэг дээр цахим карт цэнэглэж байгааг  Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.   НЗДТГ-ын Хэвлэл […]

Иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөх үйл ажиллагаа

Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-ээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна. Дээрх хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг […]